Мобиком корпораци хөдөлгөөнт холбооны шинэ үйлчилгээ үзүүлнэ

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад нэвтрээд удаагүй боловч маш их эрэлт хэрэгцээтэй байгаа энэ үйлчилгээнд Мобикомын хэрэглэгчид 2004 оны наймдугаар сараас эхлэн хамрагдах боломжтой.
Шинэ үйлчилгээ нь интернэтэд холбогдох үед гэрийн утсанд нэмэлт төлбөр гарахгүй, телефон утасны шугамаа чөлөөтэй байлгах, хүссэн үедээ гэрт, гадаа, машинаар явж байхдаа ч дэлхийн дэвшилтэт технологи ашиглан өндөр хурдаар интернэтийн хэрэгцээгээ хангах зэрэг олон давуу талтай дэлхийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи юм. Эдийн засгийн хувьд харьцангуй хямд тус үйлчилгээг хэрэглэгчид түрээслэх, лизингээр худалдан авах, 14 хоногт хэрэглэж үзээд худалдан авах гэсэн хэлбэрүүдээс сонгон авах боломжтой нь дэлхий нийтэд өргөн хэрэглэгдэж байгаа үйлчилгээний төрлүүдийг хэрэглэгчиддээ хүргэсэн шинэлэг алхам болж байна.
Уншигч та үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдэлээл авахыг хүсвэл Мобиком корпорацийн борлуулалт үйлчилгээний албаны 312222 утсанд холбогдоно уу.
/Өдрийн сонин, 2004.07.19, 178/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button