Өтгөн цай хор болдог

Цусны даралт ихтэй, зүрх судас, бөөр, элэгний өвчтэй хүмүүс өлөн элгэн дээрээ өтгөн цай уугаад байвал өвчин улам бүр архагшин хүндэрдэг аюултай. Түүнчлэн хоол ундаар дамжин хүний биед шингэж байх ёстой эрдэс бодисын хэмжээг багасгаснаар яваандаа цусны даралт багатай болгодог. Мөн унтахаасаа өмнө өтгөн цай уувал нойр сэрвэлзэн, ходоод гэдэс хямран дотор эрхтний өвчний суурь болдог байна.