Эхнэр, нөхөр хоёр

Зарим хүний хувьд энэхүү өөрчлөлт нь тун ажиглагдамгүй хялбархан үүснэ. Зарим хосын харьцаа нэлээд гүнзгий өөрчлөгддөг. Гэвч тэд хоёул жирэмсний бүхий л хугацааны туршид хүүхэд төрөхийг хүсэн хүлээж байдгаараа нийтлэг байна.
Гэхдээ гэр бүлийн хосын аль нэг нь энэхүү тохиолдолд эмзэглэж айх нь жирэмсний явцыг ямар нэг байдлаар гажуудуулдаг. Yүнийг гэтлэн давахын тулд тайван байж, бие биеэ ойлгож улам дотно харьцаатай болж, бие биенээ улам хайрлах хэрэгтэй. Айх, сандрах, хашгирч уурлан хэрэлэх зэрэг нь өсч буй урагт тун муугаар нөлөөлдгийг мэдвэл зохино. Харин жирэмсний хугацаанд хэрхэн яаж төрөх вэ, амаржихад нь хүүхдийн эцэг нь байлцах уу гэдгийг хамтран шийдвэл зохино.
Өөрийнхөө хүүхдийг төрөх явцад оролцохыг олон эцгүүд хүсдэг. Гэвч үүнийг нягтлан бодож, нарийн ярилцах нь зүйтэй. Хэрэв та эмнэлэгт төрөх гэж байгаа бол тухайн эмнэлэг эхийг төрөх үед нөхрийг нь оролохыг дэмждэг эсэх, кесарийн хагалгаа хийж байгаа үед байлцахыг зөвшөөрдөг эсэхийг урьдчилан мэдэж авах хэрэгтэй.