Гэр бүл дэх хүчирхийлэл

Сэтгэл санааны дарамт үзүүлэх
Урам зоригийг нь мохоох, үл ойшоож, дорд үзэх. Нэр хоч өгч, бусдын өмнө нэр төрийг нь гутаан доромжлох, галзуу, солиотой, эсвэл арчаагүй гэж итгүүлэх
Бие өвдөлт, гэмтэл учруулах, хүчирхийлэх
Гараар, эсвэл ямар нэгэн зүйлээр цохих, юм шидэж гэмтээх, өшиглөх, алгадах г.м. Хүсээгүй үед нь хүчээр бэлгийн харьцаанд оруулах
Ганцаар дуулах
Бүхий л үйл ажиллагааг хянаж цагдах. Ах дүү, найз нөхдөөс нь хөндийрүүлж, мэдээллээс холуур байлгах. Ажил хийхийг эсэргүүцэх.
Буруутгах
Уучлалт гуйхдаа ч гэсэн Бүх юм чамаас л болсон, чи л эхэлсэн, хэрэв чи хүн шиг байсан бол юу боллоо гэж би тэгэх вэ дээ гэх жишээгээр өөрийг нь буруутгах
Эдийн засгийн дарамт шахалт үзүүлэх хараат байдал
Өөрийн гэсэн мөнгөний эрх мэдэлгүй болгож, эдийн засгаар нь хавчин боож эрхшээлдээ оруулах
Хүүхдээр түрий барих
Муу бүтэлгүй ээж, эсвэл аав гэж хүүхдүүддээ итгүүлэхийг оролдох. Салбал хүүхдээ чамд өгөхгүй гэж айлгах
Айлган сүрдүүлэх
Дохио зангаа, харцаар сүрдүүлэх, зэвсэг үзүүлэн сүрдүүлэх
Аргадан уучлалт гуйж, амлалт өгөх
Хүчирхийлснийхээ дараа дахин ингэхгүй гэж амлаж Би чамд хайртай гэж анхаарал халамж тавих. Удалгүй дахин янз бүрийн хэлбэрээр дарамтлах.
Хүчирхийлэлтэй гэр бүлийн ихэнх нь энэхүү байдлаасаа гарч чаддаггүй юм. Гэр бүлийн гишүүд нь байнгын сэтгэл санааны дарамттай байдгаас ядрах, өвдөх, тогтвортой ажиллах чадвараа алдах, найз нөхдөөсөө холдох бөгөөд цаашид гэр бүл салж сарних нь олонтаа тохиолдоно. Мөн хүчирхийлэл нь даамжирсаар гэмт хэрэгт хүрэх нь цөөнгүй байдаг юм.
Yүнээс гадна гэр бүлийн хүчирхийлэл нь хүүхдүүдийн сэтгэл зүйд хэзээ ч нөхөгдөшгүй хүнд гэмтэл учруулж, тэднийг гэмт хэрэг үйлдэх, гэрээс дайжих, өөрсдийн гэр бүлд хүчирхийллийн харилцааг бий болгоход маш хүчтэй нөлөөлнө.
Гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг шийдвэрлэхэд олон талын тусламж дэмжлэг хэрэгтэй байдаг юм. Yүнд төр, эмнэлэг, цагдаа, төрийн бус байгууллагууд ажиллахаас гадна хүн бүрийн идэвхтэй оролцоо маш чухал юм.
Та гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар харьяа орон нутгийнхаа эмнэлэг, цагдаагийн байгууллага, нийгмийн халамжийн төв, хорооны нийгмийн ажилтнаас зөвлөгөө авч болно. Мөн Хүчирхийллийн Эсрэг Yндэсний Төвд /ХЭYТ/ хандаж мэргэжлийн зөвлөгөө авч болно.