59-р тойрогт МУНН-аас хүн нэр дэвшээгүй байжээ

-59 дүгээр тойргийн 18 дугаар хэсэгт дахин сонгууль явагдлаа. Энэ сонгуулийн 59 дүгээр тойрогт бид эхнээсээ хүн дэвшүүлээгүй. Гэтэл МУНН-аас Сайнбуян гэдэг хүнийг нэрийг нь дэвшүүлээд ганцхан санал авсан болгож мэдээлж байна. Нөгөө талаар бид ямар ч ажиглагч томилоогүй. Гэтэл МУНН гэсэн нэртэй хоёр хүн сууж байх жишээтэй. Манай намаас сонгуульд оролцох хүний нэрийг дэвшүүлээгүй, ажиглагч томилоогүй атал ингэж огт байхгүй юмыг байгаа мэтээр ярьж бичиж байгаад бид эрс тууштай эсэргүүцэж байна. Энэ нь дөрөв дэх удаагийн сонгуульд өрсөлдсөн нам, эвслүүд аль аль нь хууль зөрчиж, хуулийг уландаа гишгэсний илрэл болчихоод байна. Энэ дашрамд нэг зүйлийг онцолж хэлье гэж бодож байна. Энэ хугацаанд тэмцэл хөдөлгөөн, телевизийн байр луу халдсан халдлага, Ерөнхийлөгчийн зарлигийг эсэргүүцсэн эсэргүүцэл, анхдугаар чуулганыг тасалдуулсан МАХН-ын байр суурийг бид тухай бүр нь илэрхийлж ирсэн.
/MN-25/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button