Бэлтгэгдсэн 130 цэрэг Багдадыг зорих гэж байна

Иракийн энхийг сахиулах үйлст манай орноос хоёр бүрэлдэхүүн томилогдон 6 сарын хугацаатай ажиллаж байгаа. Энэ нь манай орноос бэлтгэн явуулсан цэргүүд Иракт эх орныхоо нэрийг өндөрт өргөн ажилласан гэж Зэвсэгт хүчний жанжин штабынхан дүгнэсэн байна. Энэ удаагийн бүрэлдэхүүн гурав дахь ээлж бөгөөд 130 цэрэг бэлтгэгдэн Багдадыг зорих гэж байгаа юм.
/MN-25/