Гэмт хэргийн тоо буурчээ

Гэмт хэрэг буурсанд цагдаагийн албан хаагчид сэтгэл хангалуун байгаа юм. Иргэдийн өгч байгаа мэдээлэл өгснөөр гэмт хэргийг газар дээр нь илрүүлэх нөхцөл бүрдэж байгаа гэж хурандаа Билгээ хэллээ. Өнгөрөгч долоо хоногт л гэхэд эрхэлсэн ажилгүй Алтанзаяа, Ганболд нарын толгойлсон бүлэг этгээдүүд энэ оны хоёрдугаар сараас эхлэн тавдугаар сар хүртэл УБ хотын бүх дүүргээр зохион байгуулалттай хулгай хийдэг байсныг илрүүлэн баривчилжээ. Мөн машинтай зугаалж явсан залуугийн бүсгүйг нь авч яван хүчирхийлж, залууг нь дээрэмдэн зоддог байсан бас нэг бүлгийг барьсан байна. Энэ хэрэг одоо шалгагдаж дуусаад прокурорт шилжжээ.
Сүүлийн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож иргэдийг ноцтой гэмтээх үзэгдэл нэмэгдэж байгаа учраас замын хөдөлгөөнд оролцохдоо анхааралтай байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ. Өнгөрсөн гурван хоногт л гурван хүн ноцтой гэмтэж эмнэлэгт эмчлүүлж байгаа юм байна.
-Өнгөрөгч гурав хоногт нийслэлийн хэмжээнд 46 гэмт хэрэг бүртгэгдсэн. 40 шахам хувь нь буюу 95 хувь нь манай цагдаагийн албан хаагчид ард иргэдийн туслалцаатайгаар илрүүлсэн байна.
Наадмаас хойш усанд живж нас барсан хүний тоо буурахгүй байгаа юм байна. Иймд гол мөрний дагуу аялал зугаалга хийхгүй байхыг ЦЕГ иргэддээ анхааруулж байна.
/MN-25/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button