Монголын нисэх загварын тэмцээн боллоо

Монголд нисэх загварын спорт 1965 оноос үүссэн бөгөөд Дорнод аймагт ажиллаж байсан оросууд анхны загварыг оруулж ирж байжээ. Тухайн үед тэдэнтэй ажиллаж байсан Хорлоогийн Дашдорж УБ хотод ирээд техникийн чиглэлийн дугуйлан байгуулсан байна. Энэ спорт материаллаг бааз маш их шаарддаг учраас 1990 он гэхэд үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон юм байна.
2000 оноос ХОТШ банкнаас хүүгүй зээл авч, Германаас материалаа авчирснаар нисэх загварын спорт дахин хөгжиж эхэлсэн гэж тэмцээнийг зохион байгуулагчид тайлбарлалаа. Нэг радио удирдлагат онгоц бүтээхэд 300-400 доллар, чөлөөт болон хүүхдийн онгоцны загвар 40-50 доллар болдог юм байна. Тэмцээний хүүхдийн ангилалд Анар, чөлөөт нислэгт Эрдэнэбаяр, радио модельд Хонгор түрүүллээ.
-Нисэх загварын тэмцээн манай оронд 1965 оноос эхэлж хөгжиж ирсэн. Энэ спортоор хичээллэгсэд жил болгон тэмцээн уралдаан зохиодогийн адилаар бид хотын аваргын тэмцээнийг зохион явуулж байна. Энд 8-50 насны нийт 21 тамирчин байна. Насны хязгааргүй байдгаараа онцлогтой ийм спортын сонирхолтой төрөл юм.
-Залуучууд, хүүхдүүд хүчтэн түрэн орж ирж тэмцээн уралдаанд амжилттай оролцож байгаад ахмад тамирчид бид их баяртай байгаа. Тэмцээн сайхан болж байна.
Манай оронд энэ спорт хөгжиж байхдаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 120 орноос 60-д орсон амжилтыг үзүүлж байжээ. Мөн энэ спортоор багадаа хичээллэж байсан, одоо завгүй болсон сонирхогчиддоо зориулж бэлэн болон угсардаг загварыг тус нийгэмлэг оруулж иржээ. Энэ спорт улирлын чанартай учраас зундаа хоёр тэмцээн зохиодог байна.
/MN-25/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button