Ж.Гүррагчаа ялалт байгууллаа

Саналаа өгсөн сонгогчдын 1768 нь буюу 76.4 хувь нь Ж.Гүррагчааг, 22.7 хувь нь Эх орон-Ардчилал эвслээс нэр дэвшигч С.Отгонбаярыг дэмжсэн нэгэн тойргийн хороо мэдэгдлээ. Тойргийн хэмжээгээр сонгуулийн дүнг нэгтгэн үзэхэд Ж.Гүррагчаа нийтдээ 11 мянга гаруй, С.Отгонбаяр 10601 сонгогчийн санал авчээ.
Мөн 17 дугаар хэсэгт санал авах тухай долдугаар сарын 13-ны өдрийн шийдвэрээ 59 дүгээр тойргийн хороо Баянзүрх дүүргийн МАХН-ын хорооны хүсэлтийг үндэслэн Сонгуулийн тухай хуулийн 12.6-д заасны дагуу өчигдөр хүчингүй болгосон байна.
/Өнөөдөр, 2004.07.20, 168/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button