Тэрбумтан Аль Фаид 25 оюутанд тусалжээ

Зориг сан нь 2000 оноос амьдралын боломж тааруу, ядуу, өнчин, хагас өнчин, сурсан мэргэжлээрээ цаашид ажиллах, сурах хүсэл эрмэлзэлтэй оюутан залуусын дунд тэтгэлэгт хөтөлбөрт эхлүүлсэн юм. Эхний удаад долоон оюутанд өгч байсан энэ тусламж өргөжиж 2003-2004 оны хичээлийн жилд нийт 52 оюутныг хамарчээ. Тэдний 25-ынх нь төлбөр тэрбумтны хишиг ажээ.
Зориг сангаас оюутнуудад олгож буй сургалтын тэтгэлгийн дээд хэмжээ нь их, дээд сургуулийн нэг жилийн төлбөр буюу 280 мянган төгрөг юм.
/Өнөөдөр, 2004.07.20, 168/