Б.Мөнгөнтуяа дээд амжилт тогтоов

Тэмцээнд манай улсын баг, тамирчид амжилттай оролцож, эрэгтэйчүүдээс Т.Анхбаяр 800 метрт алт, 400 метрт мөнгө, Б.Сэр-Од 3000 метрт мөнгө, 1500 метрт хүрэл медаль хүртсэн бол Х.Латиф, Н.Мягмарсүрэн нар 100, 200 метр тус бүрт мөнгөн медаль авсан байна. Эмэгтэйчүүдээс Л.Отгонбаяр 3000 метрт алт, 1500 метрт мөнгө, Б.Бадмаа 100, 200 метрт мөнгө, уртын харайлтад Б.Ариунтунгалаг алтан медаль хүртсэн аж. 4х100 метрт Монголын баг мөнгөн медаль авчээ.
Мөн Буриадын аварга шалгаруулах тэмцээнд Алдар нийгэмлэгийн Тэсрэлт клубийн тамирчин Б.Мөнгөнтуяа 400 метрийн зайд аваргалсан төдийгүй Монгол улсын дээд амжилтыг 57.9 секундээр шинэчлэн тогтоосон байна.
/Өнөөдөр, 2004.07.20, 168/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button