БИОТ-2 уургийн баяжмалын туршилт дууслаа

Уг уургийн баяжмалыг Төрийн тусгай албаны эмнэлгийн нөхөн сэргээх тасгийн 200 хүнд, Эх нялхсын үндэсний төвийн 400 хүүхдэд болон Шивээ-Овоо, Дархан-Уул аймгийн хар төмөрлөгийн үйлдвэрийн хүнд хортой нөхцөлд ажилладаг ажилчдын нормын сүүг орлуулж өгөх журмаар туршсанаар өвчтөнүүдийн биеийн ерөнхий эсэргүүцэл эрс саяжирч, улмаар өвчний эдгэх явц хурдасдаг нь ажиглагджээ. Мөн эрүүл хүмүүс Биот-2 уургийн баяжмалыг хэрэглэж болох бөгөөд найрлаганд А, В1, В12, В6, С, Д, Е, РР амин дэмүүд оржээ.
Биот-2 уургийн баяжмалнь зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах, ходоод гэдэсний салст бүрхүүлийн үрэвслийг анагаах, элэг цөсний болон амьсгалын замын өвчнийг эдгээх, хордлого тайлах, ядаргаа сульдааг сувилах үйлчилгээтэй монгол эрдэмтдийн монгол аргаар боловсруулсан монгол хүний бие организмд таарсан бүтээгдэхүүн аж.
/Өнөөдөр, 2004.07.20, 168/