Цэцэг тарих тухай

Цэцэг тарих, арчлахад нэлээн зүйлийг мэдэх шаардлагатай.
Юуны өмнө байрны том жижиг, өрөөний тооноос шалтгаалж тарих цэцгээ шилж авах ёстой. Өрөө, цонх болгонд нэг төрлийн цэцэг олон байх нь онцгүй байдаг. Харин өрөө цөөтэй, зай багатай бол ханандаа мөлхөө ургамал тарих нь их сайхан болно.
Таримал цэцгийг ширээ, цонхны тавиур, хана, шал, тусгай тавиур дээр ч байрлуулж болно. Харин өдрийн гэрэл муу нэавтэрдэг өрөөнд цонхны тавиур дээр олон цээг шигүүлэн тавихад нэвтрэх гэрэл улам багасдаг учрыг бодолцож өөр газар тавих нь зүйтэй.
Цэцэг тавих ханын тавиурыг өөрсдөө төмөр утас зэрэг хөнгөн материалаар цэцгийн сав суулгах цагирагтай хийх нь зай ашиглалт, гоёмсог байдалдаа тохиромжтой байдаг. Тэр тусмаа тавиураа харагдахгүй болтол давж унжиж ургадаг ногоон ургамал тарьчихвал хичнээн үзэмжтэй билээ.
Номын тавиур дээр цэцэг тавьж болох боловч тавьсан ном нь цөөхөн байвал улам сайн.
Цонхны тавиур дээр хоёр эгнээгээр цэцэг тавибал шилэн талд нь намхан цэцгүүдийг, ард нь өндөр цэцгүүдийг байрлуулбал нарны гэрэл хүртэхдээ тохиромжтой.
Цэцгийг хэтэртэл нь услах явдал хатахаас илүү хортой гэдгийг анхаарч, жижиглэн хэмхэлсэн өндөгний хальсыг элсэн чихэртэй хольж бордоо болгох хэрэгтэй. Мөн мах угаасан ус, бага зэргийн чихэртэй ус өрөөнд тарьсан цэцэгний хамгийн сайн тэжээл нь мөн.