Угаасан хувцсыг гадаа бүү хонуул

Энэ нь харанхуй шөнийн муу муухай эрчим хүчийг өөртөө шингээж, эзнээ азгүйтэлд учруулдаг. Мөн угаасан хувцсыг цонхгүй, харанхуй өрөөнд өлгөх нь мөн адил муу нөлөөтэй.
Манай залуус уранхай жинсээр гангарах дуртай байдаг л даа. Гэхдээ энэ нь тийм ч аятайхан шийдэл биш гэдгийг сануулъя. Том том нүхтэй, эсвэл уранхай жинс азгүйтэл, ядуурал авчирна. Гэртээ ч гэсэн уранхай хувцас өмсөх хэрэггүй.
Өглөө босонгуут унтлагын хувцсаа сольж, нүүр амаа будаж янзлан, өөдрөг сэргэлэн байж өдрийг угт.