Бэлгийн аюулгүй харилцааны алхмууд

Бэлгийн зан үйлийн талаар зөв шийдвэр гаргах чадвартай байх
БЗДХ /бэлгийн замаар дамжих халдвар/-аас сэргийлэх талын мэдлэг, дадлаа бусадтай хуваалцаж зохих ёсны шаардлага тавьдаг байх
Бэлгийн хавьталд орох тохиолдолд бэлгэвч зөв хэрэглэж сурах
Хэрэглэсэн, задалсан зүү тариурыг ямар ч үед дахин хэрэглэхгүй байж хэвших
Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж өөртөө хяналт тавих чадвараа алдахгүй байх
Бэлгийн замын халдвар авах эрсдэл
Бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч хэрэглээгүй бол
Хэрэв 2 ба түүнээс олон хүнтэй бэлгийн харьцаатай байдаг бол
Эмнэлгийн үзлэг, төрөх үеийн тусламжийг эрүүл ахуйн шаардлага хангаагүй гараар хийлгэсэн бол
Гэртээ төрөх, эмнэлгийн бус нөхцөлд үр хөндүүлэх, эсвэл ерөндөг тавиулах зэрэгт илүү эрсдэлтэй. Мөн үтрээндээ бохир зүйл хийсэн, антибиотик замбараагүй хэрэглэсэн, бие зассаны дараа хойноос нь урагшаа чиглэлээр буруу арчсан бол бэлгийн замын халдвар авах эрсдэл их байна.
Бэлгийн аюулгүй хавьтал гэж юу вэ?
БЗДХ-ын халдвар нь нэгээс нөгөөд халдахдаа бэлгийн харилцааны хэлбэрээс хамаарч янз бүрийн замаар дамждаг.
Аюулгүй замуудад
Yнсэх
Гар хангалга өөртөө юм уу харилцан хийх
Иллэг хийх, таалах
Бэлгэвч хэрэглэж үтрээгээр, шулуун гэдсээр болон амаар бэлгийн хавьталд орох
Найдвартай цэвэрлэсэн хиймэл бэлэг эрхтэнг зөвхөн ганцаараа хэрэглэх зэрэг орно.