Бэлгийн харьцаанаас үүдсэн хямралын үед…
Зарим нэг нь мэргэжлийн хүнээс асуухаас айдаг бөгөөд өөрийгөө сул дорой нэгэн боллоо гэдэгтээ итгэдэггүй. Харилцагч хосуудын хэн нэгэн нь өөрийнхөө сул талыг мэдсэн ч хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд дуугүйхэн өнгөрөөдөг. Ийм үед яах ёстойг эмч зөвлөж байна.
1.Тантай харилцагч хос тань бэлгийн харьцааны үед цээжнийхээ угаас ёолон гэншихийг та баяртайяа сонсож байдаг нь лавтай. Сексийн харьцаа нь нэг хүний хүсэл, сэтгэлийн хөөрөл, хүч чадлаас бус хосуудын нэгдмэл харьцаанаас хамааралтай байдгийг бүү март.
2.Хөнжлийн урлагийн талаар харилцагчтайгаа нээлттэй ярилцаж бие биенээ сурга. Ялангуяа эрчүүд бэлгийн харьцааны талаар өргөн мэдлэгтэй байх нь чухал. Харилцагч хоёр хоорондоо сексийн талаар болон цаашид бие биенээсээ юу хүсэн хүлээж байгаагаа аль болох дэлгэрэнгүй ярилц.
3.Янаглал энхрийллийн үед бие биенээ уриалан дуудаж чухам ямар үе, дуу авиа танд таалагдаж байгааг нуулгүй хэл. Сексийн үеийн дуу авиа маш чухал үүрэгтэй байдгийг бүү мартаарай.
4.Бэлгийн харьцаа ид дундаа явагдаж байх үед буюу дур тавилт явагдаж байхад дуу авиагаа хүчлэн хорих хэрэггүй. Мөн хүндхэн санаа алдаж, сэтгэл дундуур бүү хоцор. Зарим нэг хүн дур тавилтын үед өөрийнхөө бус харилцагч хосынхоо сэтгэлээс гарах давтагдашгүй дуу авиаг сонсоод дахин тавих шиг болдог гэж ярьдаг нь бодит үнэнтэй нийцэж байдаг.