Тэмбүү

Тэмбүүгээр өвчилснөө яаж мэдэх вэ?
Халдвар авснаас хойш /10-90 хоног/ ямар ч өвдөлт, эмзэглэлгүй яр бэлэг эрхтэн дээр гарна. Энэ нь ихэвчлэн 2-6 долоо хоногийн дараа өөрөө алга болдог боловч өвчин эдгэрч байгаагийн шинж биш бөгөөд нян нь хадгалагдсаар байдаг. Бие махбодийн ил биш хэсэгт үтрээний болон савны хөндийд дээрх эмзэглэлгүй яр гарснаас эмэгтэй хүнд ямар ч шинж мэдрэгдэхгүй байх тохиолдол ч байдаг.
Тэмбүү өвчнийг хэрхэн илрүүлэх вэ?
Бэлэг эрхтэн дээр гарсан өвчингүй яр, шархны хэсгээс сорьц авахын зэрэгцээ цусны шинжилгээгээр илрүүлдэг. Өвчтэй эхээс урагт халдвар дамжихаас сэргийлэхийн тулд цусны шинжилгээг жирэмсний хугацаанд 3 удаа хийж эрүүл эсэхийг тодорхойлдог.
Тэмбүүгийн эмчилгээ хэр үр дүнтэй вэ?
Эмнэлэгт эрт хандаж оношоо зөв тогтоолгон тохирсон эмчилгээг цаг алдалгүй хийлгэвэл хялбархан эдгэрэх боломжтой. Эмчилгээ үргэлжлэх хугацааа өвчний үе шатаас шалтгаалан 10-30 хоног байдаг.
Бэлгийн хавьтагчаа яах вэ?
Тохиолдлын бэлгийн хавьталд хамгаалалтгүй орсон л бол өвчний шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамааран шинжилгээ өгч бэлгийн эрүүл мэндээ шалгуулах шаардлагатай. Зарим хүн өвчилснөө мэдэхгүйгээс бэлгийн хавьталд орж халдвараа бусдад тараах тохиолдол элбэг байдаг.