Трихоманиаз

Yтрээгээр бэлгэвчгүй хийсэн бэлгийн хавьтлын үед уг өвчний халдвартай хүнээс дамжин халддаг. Эмэгтэйгээс эмэгтэйд гар хангалга харилцан хийх үед болон бохирлогдсон хиймэл бэлэг эрхтнийг дамжуулан хэрэглэхэд үтрээний шүүрлээр дамин халдварлах боломжтой.
Өвчилснөө яаж мэдэх вэ?
Ихэнх эмэгтэйд онцын шинж тэмдэг илэрдэггүй боловч зарим тохиолдолд үтрээний ялгадасны үнэр өөрчлөгдөж хөөсөрхөг, шаравтар өнгөтэй болдог. Эрэгтэй хүнд илрэх шинж ховор.
Трихоманазын үед ямар шинжилгээ хийлгэх вэ?
Шодой болон үтрээний шүүрлээс сорьц авч шинжилгээнд явуулдаг.
Эмчлэгдэх үү?
Эмчийн заавраар нэг удаагийн эмчилгээнд хялбархан эдгэнэ.
Бэлгийн хавьтагчаа эмчлүүлэх шаардлагатай юу?
Ямар нэг шинж тэмдэггүй байлаа ч шинжилгээ хийлгэх хэрэгтэй бөгөөд шаардлагатай бол эмчилгээ хийлгэх нь чухал. Эмчилгээний явцад дахин халдвар авахаас зайлсхийхийн тулд бэлгийн хавьтлаас татгалзах нь зүйтэй.
Энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
Дараах дүрмийг баримтал
1.Залуус гэрлэтлээ бэлгийн хавьталд орохыг тэвч
2.Хосууд харилцан үнэнч бай
3.Тохиолдлын бэлгийн хавьтлын үед бэлгэвч хэрэглэж занш