Хламид

Хламид нь эрэгтэйчүүдэд заг хүйтний бус гаралтай шээсний сүвний үрэвслийн гол шалтгаан болдог. Хламид өвчний үед шээсний сүв, умайн хүзүү, шулуун гэдэс, төвөнх болон нүдний салст зэрэг эрхтнүүд гэмтдэг. Ихэнх тохиолдолд үтрээгээр болон шулуун гэдсээр хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноос халдвар дамждаг.

Хламидын халдвар авснаа яаж мэдэх вэ?
Халдвар авснаас 7-21 хоногийн дараа шинж тэмдэг нь илрэх ба мэдэгдэхгүй байж болно. Эрэгтэй хүмүүст бэлэг эрхтнээс нь ялгадас гарах, шээхэд өвдөх шинж тэмдэг илрэх ба эмэгтэйчүүдэд үтрээнээс хэвийн бус ялгадас болон цусархаг ялгадас гарах, бэлгийн хавьтлын үед өвдөх, бөөр, давсаг орчмоор өвдөх шинж тэмдэг илэрдэг.

Хламидын шинжилгээг яаж хийх вэ?
Хламидыг умайн хүзүү, шээсний сүв болон хошногноос нь арчдас авч шинжлэх ба эрэгтэйчүүдэд шээсний шинжилгээгээр илрүүлж болдог.

Хламид хэр амархан эмчлэгдэх вэ?
Хламид нь тохирсон эмчилгээндээ найдвартай хурдан эмчлэгддэг.

Ямар нэгэн хүндрэл гардаг уу?
Хламидыг буруу эмчлэх, эсвэл эмчлэхгүй бол эрэгтэй, эмэгтэйчүүдийн аль алинд үр тогтох чадвар буурч, эмэгтэйчүүдэд бага аарцгийн эрхтнүүдийн үрэвсэлт өвчин үүсэх эх суурь болдог.

Хламидын халдвараас хэрхэн сэргийлэх вэ?
Бэлгийн харилцааны аюулгүй зан үйл болох тэвчих, үнэнч байх, бэлгэвч хэрэглэх зэрэг зан үйлийг амьдралдаа хэвшүүлж чадвал энэ өвчнөөс бүрэн сэргийлж чадна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button