Yнэр

Эмэгтэй хүн бүр өөрийн таашаадаг сонгомол сүрчиг, тос, дездорант байнга хэрэглэдэг боловч юунд ч арилшгүй байгалийн өвөрмөц үнэр нь хурлын үед бүр ч хурцаар илэрдэг.
Эвгүй үнэр бол хүний хамгийн хүнд дарамт гэж тооцогддог агаад мусульманчуудын ёсоор энэ нь гэр бүл салах хангалттай шалтаг болдог ажээ. Амьтан адгуусны хувьд үнэрийг хурьцлын хамгийн хүчтэй өдөөгч болгон байгаль эх бүтээжээ.
Yнэр нь хүний хувьд бэлгийн таашаалыг сэрээх юм уу, унтраах шууд үйлчлэл үзүүлэхээс гадна уг эмэгтэйн тухай эвгүй, эсвэл хосгүй төсөөллийг үлдээдэг. Yнэндээ эвгүй үнэр бол эмэгтэй хүний тухай байж болох эвгүй төсөөллүүдээс хамгийн адгийн, муухай сэтгэгдлийг хадаж үлдээдэг. Yүнийг мэдэх бүсгүйчүүд өөрийн хамгийн эмзэг зүйл болох үнэрээ цаг минут тутамд анхаарах хэрэгтэй.
Хурьцлын өмнө бие засах өрөө рүү бүү зүтгэгтүн. Ингэх нь эрчүүлд хэрэв ээ, юугаа ч юм цэвэрлээгүй бол юу гээч нь үнэртэх байсан юм бол доо гэсэн сэжиглэл төрүүлдэг.
Эмэгтэйчүүд амны хөндийн үнэрийг бохь, гааны тусламжтайгаар амархан ариусгах боловч бие, суга, умдагнаас ялгарах үнэрийг яаж ч чаддаггүй. Ийм үнэрийг арилгаж болохгүй ч харин бүр эсрэгээр аятайхан болгох боломжтой. Ингэх цорын ганц арга нь суганы хонхор, амны хөндий, бэлэг эрхтний арчилгаа, эрүүл ахуйн өдөр тутмын тордолтоос өөр юу ч биш юм.
Энэ хэсгүүдээ арчлан тансаг ариун байлгадаг эмэгтэйн бие болон бэлэг эрхтэн байгалийн цэвэр сайхан үнэр агуулсан байх бөгөөд тэр нь эрчүүдийн мэдрэмжийг түлхэх биш улам өдөөж дэврээдэг. Ийм үнэр нь ямар ч эрхэмсэг эрийн сэрлийг өдөөх хангалттай хүч юм.