Эрчүүдийг тэсвэр алдуулдаг дохиолол

Урд сууж байгаа эрд гэнэ мэт алгаа харуулах
Уруул хэлээрээ имхэрдэн чийглэж, суллах
Нүүрээ үл ялиг хажуулдуулж, нүдээ бага зэрэг онилйгон ширтэх
Хулгайн харц сэм шидэх. Хөмсгөө доош буулган нүдээ яльгүй онийлгож, оношилсон эрээ сэмхэн буландаж хар. Цаад эр чинь таны харцыг мэдмэгц зориуд өөр зүг харцаа шилжүүл. Ингэж зориуд мэдэгдэхээр үйлдсэн сэм харц шидэлт эрчүүлд ямар нэг эмзэглэл, цочрол өгдөг.
Уруул. Бяцхан нээгдсэн ам, чийглэг уруул нь бусдыг байтугай таныг, өөрийг тань цочроосон дохиолол юм. Ийм уруул нь эмэгтэй хүний бэлэг эрхтнийг ямар нэг байдлаар санагдуулдаг. Уруулаа чийглэх юм уу, тослог өнгөлөгчөөр сэргээ. Ийм уруул нь эрчүүдийг гартаа оруулж авахад хамгийн тааламжтай өгөөш болдгоороо онцлог.
Хундганы шилбэ, тамхи зэрэг бөөрөнхий гадаргуутай урт биетийг зөөлөн илж, барилах нь ямар ч эрийг ёстой л галзууруулж орхидог. Энэ нь эрчүүдийн далд орших хүсэл совинд нөлөөлж, бэлэг эрхтнээ таалуулах сэтгэгдлийг нь өдөөдөг юм.
Мөн нэг туфлиэ хагас сугалж, буцааж шахан оруулах, зүүлтээ засах гэсэн маягаар хоёр хөхнийхөө хоорондуур хуруугаараа илбэх хөдөлгөөнүүд нь эрчүүдийн өмдөн дотор гал асаасантай адил гэгддэг.
Нэг хөлөө нөгөө хөл дээгүүрээ дамнан зөрүүлж суусан эмэгтэйг эрчүүд бүрэн мэдэхийг хичээдэг. Эдгээр хөдөлгөөнийг үйлдэж байхдаа уг үйлдэлдээ анхаарсан янзгүйгээр хөнгөн ялдамхан дуугаар ярихаа мартав.
Биеийн хэлэмжээр үйлдэх дээрх дохиоллууд харьцагч хүний сэтгэл зүйн тэнцвэрт байдлыг нь алдуулахад зориулагдсан юм. Нэгэнт тийм болсон хүн өөрт итгэх итгэлээ алдаж, улмаар буулгаж авахад тун хялбар болдог.