Зүрхний өвчин хуурай халуунд идэвхждэг.

-Өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
– Эхний шинж тэмдэг нь зүрх орчмоор, мэн зүүн гар мөрөөр дамжиж өвдөх, амьс-гаадах, хоолой өөд бачуурах зэрэг болно. Харин цусны даралт ихсэх үед толгой өвдөж, хүзүү сээрээр чилэн хөшиж, чих шуугин зүрх дэлсдэг. Эдгээр шинж илэр-вэл яаралтай нарийн мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.
-Өвчний тархалтад сүүлийн үеийн цочир халуун яаж нөлөөлж байна?
-Энэ зун цочир халж олон өрөр үргэлжилснээс болж өвчлөгедийн тоо нэмэгдэх, архаг өвчин сэдрэх хандлага маш их ажиглагдаж байгаа. Энэ өвчин хуурай халуун нөхцөлд идэвхждэг. Хүний эрүүл мэндэд чийглэг атлаа халуун биш дулаан цаг агаар эерэг нөлөөтэй. Агаарын дулаан 22 хэмээс хэтрэхгүй байвал өвчтний биед сайн.
-Тэгэхээр өвдөх нь улирлаас бас хамаарах нь ээ?
-Уг нь зүрхний өвчтэй хүмүүс дулаан солигдох намар, хаврын улиралд илүү өвчлөмтгий байдаг ч энэ жилийн огцом халууны улмаас зун их өвдөж байна.
-Танай эмнэлгийн зүрхний эмчийн хяналтад хэдэн хүн байдаг вэ. Тэдний биеийн байдал ямар байна?
– Хяналтад дал гаруй хүн бий. Эмчийн зөвлөгөөг дагаж эмээ тогтмол уудаг учир өвдөж ирэх нь харьцангуй бага. Харин хяналтгүй уүмүүс л өвдөх нь олширч ба1 на.
-Хүмүүсийн бие гэнэт муудаад эмнэлэгт хүргэг-дэх замдаа эндэх явдал цөөнгүй байх юм?
-Энэ бол хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, иргэд эрүүл мэндийн наад захын боловс-ролгүйгээс харамсалтай бай-далд их хүрдэг. Зүрх Судасны хурц өвчтнийг тээвэрлэх, тээвэрлэхгүй байх заалт бий. Ялангуяа зүрхний шигдээс болсон хүнийг огт хөдөлгөж болохгүй, тухайн тазарт нь арга хэмжээ авах ёстой. Цус харвасан үед ч гэсэн. Харин эмчид үзүүлснээс тодорхой хугацааны дараа дасгал хөдөлгөөнийг үечилж хийн үүнийгээ амьдралынхаа хэв-шил болгох хэрэгтэй. Учир нь өвчний суурь нь таргалалт. Хүмүүс дэлгүүрээс талх аваад ирэх зэргээ их хөдөл-гөөн хийсэн мэт боддог. Энэ бол буруу. Амьдралын идэв-хитэй хөдөлгөөнд хэвш. Ингэхдээ биеийн ачаалалдаа тохирсон дасгалыг мэргэж-лийн хүний зөвөлгөөгөөр хийх нь зүйтэй. Мэн аливаа өвч-нөөс урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагатай. Хоёрдугаарт, өвчний шинж тэмдгүүдийг анзаараагүйгээс хугацаа алдаж хүндэрсэн хойно нь эмчид хандаж амиа алдах нь бий. Өвчин хүндрэх тусам эмчилгээний зардал мэдээж нэмэгдэнэ.
-Энэ өвчнөөс өөр яаж урьдчилан сэргийлэх вэ?
– Малын гаралтай өөх тосноос татгалзаж хэрэгцээнээс илүү давс хэрэг-лэхгүй байх. Мэн архи тамхи бол өвчний угшил болдог.
-Харваснаас хойш хэдэн минутын дотор өвчтөнг аврах боломжтой вэ?
-Харвалтаас шалтгаалах учир нарийн хэлэх боломжгүй. Дулааны цохилт л биш бол цоо эрүүл хүн харвах нь ховор. Гэхдээ дулааны цохилт гэдэг чинь одоо манайд халаад байгаа халуун ш дээ. Тиймээс ямар ч хүний эрүүл мэндэд огцом нөлөөлж эндэх тохиолдол гарсаар л байна.
-Зун зугаалгаар явахдаа согтууруулах ундаа их хэрэглэдэг нь ямар хор нөлөөтэй вэ?
– Халуунд архи их уух нь зүрх судасны өвчинг хүндрүүлж гэнэт нас барах нь элбэг тохиолддог.
Зун хүмүүс халуунаас зугатан голын эрэг рүү хэдэн арааараа цувдаг. Манайхан л хойно очсон хойноо яаж зүгээр суухав, ёс юм шиг л нэг шил архи задалж тэр нь цаашаа нэлээн хэд болж давардаг заншилтай. Зарим нь живж байгаа нэгнээ аврах гэж харамсалтайгаар амиа өгч байхад архины халуунд хөлчүүрхэн ардаа хоцрох нэгнээ нулимстай нь хатааж алтан амиа алдах нь ч элбэг. Он гарсаар 35 тохиолдлоор нийт 48 хүн усанд живж нас бараад байна.
Зүрх судасны эмгэг судлалын тасгийн их эмч, анагаах ухааны магистр Х.Туяа