Нуралт

Энэ үед арьс улайж шалбарч болно. Усанд оруулж хүүхдийн даавууг угааж цэвэрлэн олон дахин хуурайлах хэрэгтэй. Тэрчлэн суга, цавины арьсыг тусгай зориулалт бүхий тосоор тосолно. Өлгийдөлгүй задгай байлгах ашигтай.
Таван минутын турш хүүхдийг дэвсгэр дээр задгай хэвтүүлэхэд л улайлт нь дороо багасахыг та ажиглаж болно. Хуурайлахад зориулсан хуурай цэвэр даавууг бэлнээр нөөцөлж хадгалсан байх хэрэгтэй. Нуралт эдгэрэхгүй ихсээд байвал эрүүл мэндийн идэвхтэн, эх баригч нарт мэдэгдэнэ. Тэрчлэн эмийн сангаас ямар төрлийн тос хэрэглэвэл зохих талаар зөвлөгөө авч болно.