Нярайн баас

Төрсний дараахан хэд хоног хар ногоон өнгийн өтгөн зунгаг гарна. Энэ нь ураг умайд байх үедээ ургийн ус залгисны ул мөр юм. Сүүгээ хөхөж тэр нь ходоод гэдэсний замд боловсорч эхлэх үест баасны өнгө цайвар шар өнгөтэй болно. Хүүхэд өдөрт хэдэн удаа баах вэ гэдгийг мэдэх нь чухал .Энэ нь хүүхэд бүрт харилцан адилгүй байдаг.
Хөхөө хөхөх үед зарим хүүхдийн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн үүснэ. Гэтэл зарим хүүхдэд энэ нь үүсэхгүй. Ихэнх нярай хүүхэд баах үедээ дүлж, нүүр нь улайж уйлдаг. Энэ нь баас хатсаны шинж биш, түүнээс айх хэрэггүй.