Хэсгийн эмнэлэг дээр юу хийх вэ?

Эмчид үзүүлж хүүхдийнхээ болон өөрийнхөө талаар сэтгэл зовниж буй асуудлын талаар эмчтэй ярилцаж болно. Энэхүү яриа нь хүүхдийн чинь болон таны өөрийн эрүүл мэндэд өгөөжтэй.
Хүүхдийн өсөлт хөгжилтийг хянах ба сорих Хүүхдийн хэсгийн эмч, эрүүл мэндийн идэвхтэн нар таны хүүхдийн эрүүл мэнд болон өсөлтийг хянана. Хүүхдийн өсөлтийн байдалд тавих анхны хяналтыг 6 долоо хоногтой хугацаанд хийнэ. Цаашид хүүхдийн өсөлтийг харж ажиглан хянаснаар өвчин эмгэгийг эрт илрүүлэх боломж бүрдэнэ. Ийнхүү ажигласнаар хүүхдийн байдлын тухай эмчээс асуух, лавлаж зөвлөгөө авах зүйлс тодорхой болно.
Дархлалт Хэсгийн эмч, өрхийн эмч нар таны хүүхдийг тодорхой төрлийн өвчнөөс хамгаалахын тулд дархлалтын тариа хийнэ. Нэг нас хүртэлх хугацаанд хөхүүл ханиад, сахуу, татран, саа өвчний эсрэг дархлалт хийдэг. Эдгээр өвчин нь хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулдаг юм шүү.
Хүүхэд өвчлөхөөс сэргийлж дархлаажуулах тариа хийнэ. Энэхүү тарилгыг 3 шатаар хийнэ. Эхний тарилгыг 3 сартайд, хоёр дахийг 5-6 сартайд, гурав дахь тарилгыг 9-11 сартайд хийнэ. Харин улаан бурхан өвчний эсрэг дархлалтыг нэлээд хожуу хугацаанд хийнэ.
Дархлаажуулалтын талаархи мэдэх гэсэн зүйлийнхээ тухай эмч нараас асууж лавлан ярилцаж байгаарай.
Хүүхдийн хэсгийн эмнэлэгт очиж дээр дурдсан эрүүл мэндийн тусламж авч болохоос гадна бусад эхчүүдтэй уулзалдаж ярилцаарай.