Нярай хүүхдийг суулгалт өвчнөөс сэргийлэхэд…

-Хөхний сүү нь суулгах өвчнийг үүсгэдэг халдвараас сэргийлдэг. Угж нь сүүг цэвэр хадгалахад хэцүү учраас угж хэрэглэхээс аль болохоор зайлсхийх.
-Хүүхдийг хөхнөөс гэнэт бүү гарга. Хөхүүлэхийн зэрэгцээ борог хоол өгч эхлэ.
-Хүүхдийг цэвэр орчинд байнга байлга. Аманд нь бохир зүйл хүргэхгүй бай.
-Нярай хүүхдэд шаардлагагүй эмийг бүү өг.
-Өвчтөн бөөлжилт ихтэй, суулгалт нь олон хоногоор үргэлжлэн хордлого ихэсвэл эмчид яаралтай үзүүл.
Суулгалт өвчний ямар тохиолдолд эмчид үзүүлэх вэ?
-Суулгалт 4-өөс дээш хоног үргэлжлээд намдахгүй байвал, эсвэл бага насны хүүхэд 1-ээс дээш хоног хүндээр суулгаж байвал
-Өвдсөн хүнд шингэн дутагдлын шинж илэрч бие нь дордож байвал
-Хүүхэд уусан бүхнээ бөөлжиж гаргаад юу ч уухгүй, эсвэл шингэн нөхөх эмчилгээ хийснээс хойш 3 цагийн дотор бөөлжилт намдахгүй бол
-Хүүхдийн ухаан балартах, нүүр хөл нь хавагнаж байвал
-Суулгахаас өмнө тэмжээлийн доройтолтой байсан хүүхэд сульдаж доройтож байвал /ялангуяа бага насны хүүхэд, настай хүмүүс/
-Баасанд цус ихээр гарч байвал бага зэргийн суулгаж байсан ч аюултай шинж юм.