Резинэн тоглоомууд ходоодны шарх үүсгэдэг
Ер нь хүүхдийн тоглоом үйлдвэрлэгчид стандартын хэмжээнд тохирсон хүнд металл агуулаагүй тоглоомыг түгээх ёстой л доо. Тэгэхээр ийм тоглоомыг хүүхэд амандаа үмхэх юм уу, хазаж болохгүй. Яагаад гэвэл ийм тоглоом нь микробын эсрэг мөөгөнцрийн эсрэг бодисыг агуулдаг хүчтэй бодисыг шингээсэн байдаг учир магадгүй арьсанд болоод салст бүрхүүлд харшлын урвалыг үүсгэж болно.
Мөн импортоор оруулж ирж байгаа тоглоомууд нитроны бодис агуулдаг учир эдгээр нь өөрсдөө бие даан ямар нэг хор учруулдаггүй боловч ходоодонд орсон хойноо хортой нитритын бодис үүсгэж шарх үүсгэх аюултай.