Хүүхдэд нусны алчуур хэрэглүүлэх нь

Ингэж сургах тоглоомын нэг хувилбарыг хэлье.
Хөвөн бөөрөнхийлж жижиг бөмбөлөг хийж ширээн дээр тавина. Тэгээд амаа жимийн зөвхөн хамрын нүхээр үлээн хэн нь бөмбөлгийг хамгийн хол зайлуулахаар өрсөлдөх хэрэгтэй.
Энэ тоглоомыг хэдхэн тоглоод таны хүүхэд нусаа нийж сурна. Yлээлт болгоны дараа хамрыг нусын алчуураар цэвэрэлж өгөх хэрэгтэй. Ингэхэд хүүхэд дорхноо нусны алчуурыг хэрэглэж заншина.