Хүүхдийн нүднээс нуух гоожоод байвал…

Хэрэв хүүхдийн нүднээс нуух гоожоод байвал дараах аргуудыг хэрэглээрэй.
Хэрэв хүүхэд хөхөөрөө хооллодог бол эхийн сүүг нуухтаж байгаа нүдэнд нь байнга хөхний сүү дусаах хэрэгтэй. Учир нь эхийн хөхний сүүний найрлагад нян эсэргүүцэх антибиотик төст бодис агуулагддаг байна.
Нуухтсан нүдэнд сүү дусаахаас өмнө нэрмэл усаар нүд орчмыг нь угааж, нүдний булан хавийг цэвэр хөвөнгөөр арчина.
Хүүхдийн нүднээс нуух цувах нь ихэнх тохиолдолд тухайн хүүхэд гонококк, стафилакокк, стрептококк, гэдэсний савханцрын үрэвслээр өвдсөнтэй холбоотой байдаг бөгөөд үүний эсрэг антибиотик эмүүдийг хэрэглэдэг.
Эмчилгээний зориулалттай нүдний дусаалгыг 3-5 хоног хэрэглэх бөгөөд нүд хуурайших үед тосон түрхлэг хэрэглэнэ. Yүнийг манайхан нүдний шар тос гэж нэрлэдэг.
Зарим хүмүүс хүүхдийн нүд нуухтахад яаран гидрокортизоны түрхлэгийг яаран хэрэглэдэг. Yүнийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэх ёстой.
Хүүхдийн нүүрийг өдөр бүр тогтмол 5-8 удаа угааж бай.