Иллэгийг хүүхдэд яаж хийх вэ?

2.Баруун хөлд иллэг хийхдээ баруун гараараа хөлийн ул, шагайны үеэр барьж, зүүн гараараа хийнэ. Зүүн хөлд иллэг хийхдээ зүүн гараараа барьж, баруун гараараа хийнэ. Эхлээд иллэгийг шагайны үеэс эхлэн шилбэний дотор талын ханыг дагуулан өгсүүлж гуяны гадна талаар иллэг хийнэ. Гуяны дотор талаар иллэг хийвэл бэлгийн рефлекс цочирдог тул гуяны дотор талаар хүүхдэд иллэг хийхийг хориглоно.
3.Ууц нурууг илэхдээ хүүхдээ хэвлийгээр нь хэвтүүлж хоёр гарынхаа алгаар дээш доош нь 3-4 удаа илнэ.
4.Хэвлийд дугариг иллэгийг цагийн зүүний дагуу хүйсийг тойруулан баруун гарынхаа алгаар 3-4 удаа хөнгөн маягаар илнэ. Хүйсний ивэрхийтэй, гэдэс нь дүүрдэг юм уу, гэдэс ходоодны архаг өвчтэй хүүхдэд ой хүртэл нь иллэг хийнэ.
4-6 сар
1.Тавхайд иллэг хийхдээ тавхайн хонхорт эрхий хуруунаас бусад хуруугаар нухлах, базлах зэргээр хийх иллэгийг хөлний тавхайн ар, шагайны үеийг зөөлөн үрэх иллэгтэй хослуулан хийнэ. Нэг гараараа хөлийг барьж нөгөө гараараа 4-5 удаа иллэг хийнэ.
2.Хурууны өндгөөр хөлний улны арьсыг сөргүүлэн уртааш нь зурахад хүүхдийн хөлийн хуруу атийж тэнийнэ. Yүнийг 3-4 удаа хийнэ.
Иллэг хийхэд баримтлах дүрэм
-Иллэгийг 1.5 сартайгаас эхэлнэ.
-Өдөрт 1-2 минутаас эхэлж аажмаар нэмсээр 8-10 минут хийнэ.
-Хооллосны дараа болон усанд оруулсны дараа иллэгийг хийж болохгүй. Хооллохоос 1 цагийн өмнө хийх хэрэгтэй.
-Тасалгааны хэм 220-аас багагүй байна.
-Иллэг хийхийн өмнө багж, цаг зэргийг гараас авч савантай бүлээн усаар гараа угаана.
-Yстэй даавуун хөнжил дэлгэн, хулдаас дэвсгэр даавуугаар давхарлана.
-Хэрэв хүүхдийн бие эвгүйрэх шинж илэрвэл иллэгийг зогсооно.
Хөхүүл хүүхдэд иллэг хийх нь биеийн болон сэтгэхүйн хөгжилд их түлхэц болдог. Иллэг хийснээр цусны эргэлт сайжирч, бодисын солилцоо эрчимжиж, биеийн жин нэмэгдэхэд эерэгээр нөлөөлөх бөгөөд хөдөлгөөний эвсэл сайжирна. Хүүхдийн арьс уян хатан зөөлөн болно. Иллэг нь хөдөлгөөн багатай, хоолондоо муу, булчингийн хөгжил сул, сульдааны шинж тэмдэг бүхий хүүхдэд ихээхэн ашигтай.