Олон нийтийн газарт…

Хаалгаар орохдоо эмэгтэйчүүдэд зам тавьж өгөх ёстой
Суух гэж яарахын хэрэггүй. Гэрийн эздийг та бүхнийг суухыг уриад, өөрсдөө суусны нь дараа сууж болно. Илүү дутуу хөдөлгөөн хийлгүй тайван, итгэлтэй суугаарай.
Өрөөний тавилга, зураг бусад зүйлийг удаан ширтэх хэрэггүй.
Эрэгтэйчүүд өөрсдийн эзэлж буй анги давхаргаас үл хамааран хэзээ ч өөрийгөө танилцуулж чадна. Насаар бага эрчүүд, бүсгүйчүүдийг ахмадад нь эхэлж танилцуулах бөгөөд үүнээс эсрэгээр байвал хүндлээгүйд тооцогдоно.
Хүмүүсийг танилцуулахаасаа өмнө тэд өөрсдөө чухам үүнийг хүсч байгаа эсэхийг нь мэдэх хэрэгтэй.
Бүсгүйчүүд болон ахмад хүнд гараа эхэлж сунгаж болохгүй.
Хүн бүхэнтэй гар барьж мэндлэхийн хэрэггүй. Эзэдтэй заавал мэндэлнэ. Харин бусад зочдод хүндэтгэн мэхийхэд л хангалттай.
Ярилцаж буй хүнийхээ анхаарлыг татахын тулд мөр лүү нь нудраад байх хэрэггүй.
Унаанд суухад бүсгүй хүн түрүүлж орно. Суух, буухад нь бүсгүйчүүдэд туслах хэрэгтэй. Цахилгаан шатанд ч адилхан байдаг.
Малгайг дух руугаа хэт дарж өмсөх, эсвэл дагзан дээрээ хайнга хаяж болохгүй.
Хүмүүсийн дэргэд үсээ самнах, нүүрээ будахыг цээрлэх хэрэгтэй.