Бэр хүний цээрлэх ёс

Бэр хүн хадмынхаа дэргэд толгой, хөлөө нүцгэлэх, эвшээх, хэхрүүлэх, өмхий самхай үнэртүүлэхийг цээрлэнэ. Эс хэрэгсвээс хүндгүй болно.
Бэр нь хадам эцэг, эхээс хоцорч босохыг цээрлэнэ. Хоцорвоос залхуу залхаг гэгдэх буюу ямба нь хэтэрсэн гэнэ. Аргагүйн учир хэвтэх, унтах болбол учраа хэлж, зөвшөөрөл авна.
Бэр хүн хадам эцэг эхтэйгээ ам уралдан ярих, алив марзан үг хэлэхийг цээрлэнэ. Yл цээрлэвээс аманцар, хөнгөн хийсвэр гэгдэнэ.
Бэр хүн толгойн боолт, дээл, уужгүйгээр хадамдаа үзэгдэх ёсгүй.
Бэр бологч нь хадмын гэрийг нар зөв тойрдог. Хадмынхаа галыг гурван өглөө түлдэг ёстой.
Бэр нь хадмын нэрийг хэлэхийг цээрлэдэг.
Бэр болохоосоо өмнө эр хүн дагуулж ирдэггүй.
Бэр хүн хадмынхаа зүүн талд ор дэр, бусад зүйлээ тавьж засдаг.
Бэр хүн хадмынд орж гарахдаа толгойгоо тотгонд, гутлаа босгонд шүргүүлэхгүй байх ёстой.Эртний заншлаар ингэсэн хүнийг хороох зарлигтай байсан гэдэг.
Бэрээ адлах, шоовдорлох, доромжлохыг цээрлэнэ. Зөрчвөөс бэрийн заяа гомдоно, бэр харилхана гэнэ.