Эмэгтэй хүний цээрлэх ёс

Эмэгтэй хүн үнсэн дээр морь харахыг цээрлэнэ. Хэрэв тийн үйлдвээс хөх биетэй буюу хөх бөгстэй хүүхэд гарна гэнэ.
Yс гэзгээ сул, задгай тавьж гэрт, гадаа явахыг цээрлэнэ. Бэлбэсрэлийн тэмдэг, ёр хэмээн үздэгийн учир заавал сүлжиж боож явна.
Олны дунд аальгүйтэх, эрээ жороогүй аашлахыг цээрлэнэ. Садар шалиг, эрээ цээргүй эм хүн түмний шившиг, олны жигшил болдог тул дөлгөөн намуун аашийг эрхэмлэнэ.
Сэтэртэй буюу онгон мал унахыг цээрлэнэ. Буян заяанд муу, сэтэр онгоыг сэвтээнэ, хүнддэнэ гэхийн учир болой.
Өмд, оймс, гутлаа эр нөхөр, эцэг өвгийн хувцас өмсгөл дээр тавих, бурхан шүтээн ариун нандин газар ойр байлгахыг хийморь лундааг доройтуулна хэмээн цээрлэнэ.
Эмэгтэй хүн сан тавихыг цээрлэнэ. Долоон хүү төрүүлсэн бол цээргүй болно.
Нуруугаа үүрэхийг цээрлэнэ. Бүсгүй хүний намбад үл нийцэх учир нуруугаа үүрвээс цадиггүй, жудаггүй гэнэ.
Эмэгтэй хүний нэг сайн шинж нь үйлэнд уран байх ёстой гэдэг.