Амьтдын эмт чанар

Намар ороо нь орох үеэр хангайд гарч зулзаган мод тэвэрч зогсоод лимбэ шиг уянгалах бугын урамдааг сонсоход нас уртасдаг гэх буюу Дууг минь сонсох гэж ирсэн бол өөрийн минь насыг аваарай, амийг минь авах гэж ирсэн эврийн минь насыг аваарай гэдэг юм гэнэ лээ хэмээн хөх өвгөчүүл ярьсаар, сургасаар өдий хүрсэн аж.
Бас буга зүүдэнд үзэгдэхэд намайг хорлох гэж байсан буг чөтгөрийг буга арван салаа эвэртээ өлгөөд арилж одлоо гэж ихэд бэлэгшээдэг. Түүнээс гадна буга согоог бурхны шашин Бодь гөрөөс хэмээн нэрлэж сүм хийдийнхээ орой дээр дээдлэн залдаг нь цаанаа маш нарийн учир утгыг агуулдаг.
Хүний түүх, соёлд өвөрмөц байрыг эзэлдэг энэхүү буга согоог бас амьд эмийн манхаг гэж ярихын зэрэгцээ маш их эмч чанартай амьтан учраас болгоомжлох явдал ч байдаг. Жишээ нь намар бугын дуудлага эхэлсэн үед хангайд самар жимсэнд болон аялал зугаалгаар яваа хүмүүс дутуу зажлаад хаясан зуултыг нь санамсаргүй аваад шүд чигчийлэх тохиолдлоор ч юм уу ам хамартаа хүргэчих вий гэхээс ихэд цэрвэдэг.
Хүмүүсийн анхаарал татсан энэхүү сүрлэг сайхан амьтны эмч чанарын талаар одоо товч өгүүлье.
Элдэв эрхтний усан хаванд бугын хөгширсэн эврийг битүү шатааж үнсийг нь талхлан усаар зуурч уухад сайн.
Хөл, гарын шар ус, хавдарт бугын эврийг эм тангийн ёсоор уухад сайн нөлөөтэй.
Бүсгүй хүний хөхний хавдарт бугын эврийг талхалж амны халбагаар нэгийг бор дарсаар даруулж ууваас хавдар харина.
Аливаа яр гүвдрүүнд бугын цусан эвэр идэхэд хялбар эдгэнэ.
Маш их зовиуртай яр шарханд тэмээ, буга, ямааны үс ноосноос адил хэмжээгээр авч шатаан хярвасыг нь бугын дотор өөхөнд зуурч түрхвээс хурдан илааршина.
Мах тасрахад бугын махаар дарах сайн.
АЙмхай хүн бугын шинэ цусан эврээс идвээс тайвширч, зүрх зориг нь чангарна.
Хүн шөнө зүүдлэн орноосоо босож тэнэдэг болоход бугын шинээр ургаж буй эврээс авч хүзүүнд нь зүүдэг. Ингэвээс муу зүүд, совингоос ангижирна.
Хүүхэд айж цочоод унтаж амрахгүй уйлах аваас мөн бугын эврийн үзүүрээс тайрч аван ор, өлгий дээр нь байрлуулж домноно.
Цус дээшээ хөөрснөөс нүд бүрэлзэн хараа муудах, эсвэл дотор цухалдалт, нүд халуун оргиход бугын шүлсийг халуун усанд хийж хэдэн удаа ууваас зүгээр болно.
Нүдний аливаа өвчинд бугын дэлүүгээр хөхүүлэх, эсвэл хатаасан дэлүүгээр утахад сайн. Мөн нүднээс нулимс гоожин хараа муудахад халуун дэлүүгээр нь дарж жигнэхэд тустай.
Аман дотор яр шарх гарваас бугын цусан эвэр идэхэд эдгэнэ.
Бугын хөгширсөн ясан эврийг задгай шатааж үнсийг нунтаглан өдөрт гурван тунг буцалсан усаар даруулж уухад зүрхний өвчнөөс шалтгаалсан усан хаван яваандаа арилна.
Хоол боловсруулах үйл ажиллагаа нь муудсан ходоодыг засах эмийн дээд нь согооны савны ус юм. Түүнийг ууж хэрэглэнэ.
Элэгний цус хурснаас болсон дотор хавдарт бугын эврийн үзүүрээс гурван хуруу тайрч сайтар талхлаад архиар даруулж уухад нэн сайн.
Бөөр өвдөхөд бугын бөөрийг архиар даруулж ууваас эдгэнэ.
Нурууны өвчинд бугын эврийн үзүүрээс арван хуруу тайрч галд шатаан үнсийг архиар даруулж уухад сайн.
Хоолой улайж идээлэхэд бугын эврийн үзүүрийг авч сайтар нунтаглан өөрийнхөө шүлстэй холин залгихад өвчин намдана.
Бугын чөмгийг архиар даруулж уухад зургаан сав, таван цулын өвчинд нэн сайн.

Yнэг
Соргог сайхан үс бүхий арьсаараа хүний хэрэгцээ хангаад зогсохгүй үнэг амьд байхдаа ч бас хүнд тустай амьтны нэг юм. Сүүлийн үед Монгол орны зүүн талаас баруунтайг зорин маш өргөн фронтоор урагшлан өвс ургамлыг үндсээрнь эргүүлэн сөнөөж буй үлийн цагаан оготнын оодрох болсон шалтгааны нэг нь үнэг хярс мэт түүгээр хооллогч амьтад цөөрсэнтэй холбон үзэх боллоо. Дэлхий ертөнц дээр илүү юм гэж байдаггүй хэмээн экологийн талас үздэгийн нэгэн илрэл энэ буюу.
Yнэг хүний биед маш их хэрэгтэй эмт чанарыг агуулахаас гадна нялх хүүхдийг домнох зан үйлийн тэргүүн байранд явдаг өвөрмөц амьтан юм.
Yнэгний уушгийг түүхийгээр нь сэрүүн газар муутгалгүй хатаагаад хүйтэн сэрүүний улиралд уушиг барьсан ханиад, ханиалганд нунтаглан амны халбагаар нэгийг балга архиар даруулан өдөрт гурван удаа ууваас зүгээр болно.
Мөн махыг нь дээрхийн адилаар хатаагаад цагаан мөгөөрсөн хоолой, уушиг, цээж барьсан өвчинд эмийн адилаар хэрэглэхэд нэн сайн.
Астам буюу багтраа өвчинд хар үнэгний мах идэхэд яваандаа илааршина.
Шээс хаагдахад үнэгний шагайг чанаж шөлийг нь ууваас хэвийн байдалд орно.
Элдэв эрхтний усан хаванд үнэгний зүрх чанаж шөлийг нь уухад хаван арилна. Мөн хатаасан зүрхийг нь нунтаглаад эмийн ёсоор буцалсан усаар даруулж ууваас дээрхийн адил үйлчилгээтэй.
Бас махыг нь чанаж идвээс этгээд өвчин засарна.
Солио өвчинд үнэгний баасыг түлж утваас тэрхүү өвчний даруулга болдог.
Манарах, мартах, солиорох, галзуурах өвчинд үнэгний шээс ууваас эргэж сэргэнэ.
Yнэгний уушгийг вало гэж нэрлэх бөгөөд түүнийг илжигний сүүнд зөөлөн чанаж уушиг нь дэлбэрч задарсан хүнд хэрэглэвээс хэвийн байдалд оруулна хэмээн эмийн сударт өгүүлсэн байна.
Yнэгний тархи нь цус алдсаныг зогсоох, судас бооход чухал нөлөө үзүүлнэ.
Шөрмөс тасарсан, сунасан болон ер нь шөрмөсний өвчлөлд үнэгний мах маш тохиромжтой эм болдог.
Хүү тогтдоггүй айл эр үнэгний баасыг гэр дээрээ байнга тавьж байваас гал голомт сахих хүүтэй болно хэмээн билэгшээдэг.
Удаан хугацаагаар бие зовоож эдгэрэхгүй байгаа /талбай ихтэй/ яранд үнэгний баас, гэдсийг түрхвээс яр шарх болсон бие агсаж, хялбархан эдгэнэ.
Yнэгний баас айлд байхад элдэв этгээд өвчин, хорлол ад бүгдээс зайлуулдаг хэмээн үздэг.
Шинээр мэндэлсэн нялхсын өлгийд үнэг хайчилж зүүх, эсвэл үнэгний хоншоор зүүдэг нь эртний уламжлал бөгөөд буг, чөтгөр муу зүйлээс авардаг гэдэг.
Хүний амь бүтэж битүүрэх тэр агшинд үнэгний хатаасан хэл өгвөөс даруй эргэж сэргэнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button