Ургамлын эмт чанар

Чацарганы жимсгэнэд флавоноид /Р витамин/ ба бусад фенолт нэгдлүүд филлохинон /К1-витамин/, тиамин /В1-витамин/, рибофлавин /В2-витамин/, фолийнхүчил кумарин, 5-озситриамин /серотонин/, фрузтоз, глюкоз, сахароз зэрэг сахар, алим, хурган чих, хувны зэрэг органик хүчил, Fe, Mg, Mn, B, S, Al, Sn, Cl, Pb, Ni, Mo, Cu зэрэг мизроэлементүүд, уураг, чөлөөт амин хүчлүүд бий. Чацарганы жимсгэний зөөлөн эдэд 0.26%-ийн нийт азот байдгийн 38-60%-ий уургийн бус азот эзэлнэ. Жимсгэний шүүсэнд нийт азотын 44%-ийг уургийн биш азот эзэлдэг. Уургийн бус азотын ихэнхийг чөлөөт аминхүчлийн азот эзлэх бөгөөд жимсгэний зөөлөн эд уургийн үндсэн хэсэг нь давсанд уусдаг глобулин, усанд уусдаг альбумин болно.
Монгол, Оросын эрдэмтэд манай чацарганы жимсгэнээс 18 чөлөөт амин хүчил илрүүлсэн.
Чацарганы найрлагад байдаг бодисууд хүний биед ямар ач холбогдолтой болох талаар бага зэрэг тодруулъя.
Аскорбины хүчил буюу С витамин нь усанд уусдаг бөгөөд хүний биед нийлэгжиж бий болдоггүй, зөвхөн хүсний бүтээгдэхүүнээр биед орж бие махбодийн нүүрс ус, азотын солилцоо, биед байнга явагдаж байдаг исэлдэн ангижрах процесст завсрын идэвхжүүлэгчээр оролцож, халдварт өвчин, орчны тааламжгүй нөхцлийг тэсвэрлэх биеийн эсэргүүцлийг дээшлүүлдэг. С витамин дутагдвал цусны цагаан цогцын хэмжээ багасч биеийн эсэргүүцэл, оюуны болон биеийн хүчний хөдөлмөрийн чадвар буурна. Хүний биед хоногт 70-150 мг С витамин шаардлагатай. Ахимаг насны болон оюуны ба биеийн хүчний хөдөлмөрийн их ачааллын үед С витамины шаардлага улам ихэснэ. 50 г чацаргана хүний хоногийн энэ хэрэгцээг бүрэн хангана.
А витамин бол маш чухал ач холбогдолтой биологийн идэвхит бодис юм. Энэ витамин дутагдвал генийн кодод өөрчлөлт орж төрөлхийн дутуу хөгжилтэй хүүхэд төрөх, үр зулбах, эхийн хөхөнд сүү орохгүй зэрэг хэвийн бус зүйл илэрнэ.
Зүүн өмнөд Азийн орнуудад А витамины дутагдлаас болж сая сая хүүхэд сохорсон удаатай гэж хэвлэлд мэдээлсэн байдаг. Ам витамины дутагдлаас бол ходоод гэдэсний болон элэг, зүрх судасны янз бүрийн өвчин үүсэх нөхцөл бүрддэг. Чацарганад бусад бүх жимс, тэр ч байтугай шар лууванд байдгаас А витамин, тэр дундаа батазаротин хавьгүй ихээр агуулагддаг.
Чацаргана нь Е витамин /токоферол/ агуулах хэмжээгээрээ зөвхөн буудайн соёолж буй үр болон туйл орчмын нутгаар ургадаг морошк гэдэг жимсгэнэд хүрэхгүй боловч бусад бүх жимс, жимсгэний дотор тэргүүн байр эзэлдэг. Токоферол нь бэлгийн даавар /гормон/ үүсэх, өндгөн эст үр тогтох, үр хөврөлийн хөгжилд нөлөөлдөг учир түүнийг нөхөн үржлийн витамин гэж үздэг. Е витамин бол эрт хөгшрөхөөсхамгаалж, идэвхтэй урт удаан наслахад нөлөөлдөг гол хүчин зүйлийн нэг гэж үздэг. Е витамин нь А витаминтай хамтарч биед өвчин халдаахгүй, дархлаа үүсэхийг идэхжүүлнэ. Токоферол нь бамбай булчирхайн хэвийн ажиллагааг хангаж биед батакаротин А витамин болж хувирахад нөлөөлөхөөс гадна элэг, зүрх болон биеийн бүх булчин сулрахаас хамгаалах үйлчилгээтэй. ХОногт цайны 4-5 халбага /20-30 г/ ургамлын тос, ялангуяа чацарганы тосыг хэрэглэвэл токоферолын хоногийн хэрэгцээ хангагдана.
Чацарганы жимсгэнэд В бүлгийн В1, В2, В4, В6, В8, В9 витаминууд байдаг.
Ингээд чацарганы жимсийг боловсруулан хадгалж, хэрэглэх аргаас уншигчиддаа толилуулъя.
Чацарганы жимсээр бэлтгэсэн бүтээгдэхүүн удаан хугацаагаар чанараа алдахгүй хадгалагддаг онцлогтой.
Чацарганыг чихэрлэж хадгалах
Чацарганы жимсийг хураангуут сайтар угааж цэвэрлээд паалантай саванд элсэн чихэртэй хольж хутган шилэн баллоны эзлэхүүний тавны дөрвөн хувь хүртэл дүүргэж хийгээд түүн дээрээ элсэн чихэр нэмж дүүргэж, таглаж сэрүүн байранд хадгална. Ингэж бэлтгэсэн жимсийг өвөлжин хадгалсан ч чанараа алдахгүй. Хэрэв чацарганы жимсийг хавар, зун, дараагийн жилийн шинэ ургацтай залгатал удаан хугацаагаар хэрэглэх гэвэл жимс, элсэн чихрийг 11-ийн харьцаатайгаар тэнцүүхэн авч хольж нухаад, 90-95 хэм хүртэл халааж, чихрийг бүрэн уусган урьдчилан цэвэрлэж, ариутгасан шил саванд хийж ёроолд нь модон сараалж дэвссэн устай саванд суулгаж 10-15 минут буцалгаж, халуун ариутгалаар ариутган бин битүү таглаж, тагаар нь хөмөрч тавьж хөргөөд сэрүүн байранд хадгална.