Өлсөхөд учир бий

Аугаа философич Пифагор өөрийнхөө оюутнуудыг 40 хоног өлсөхийг шаарддаг байсан ба энэ нь эрдэм мэдлэг эзэмших чадвар, ой тогтоомжийг сайжруулдаг гэж үздэг байжээ. Библийн сургаалчид, лам нар их өлсдөг байсан. Миосей, Давид хоёр 40 хоног өлсөж байсан байна. Бурхан Будда ч бодь модны дор хамаг амьтны тусын тулд зон олны зовлонгийн эсрэг өлсгөлөн зарлаж байсан гэдэг.
Өөрсдөө өлсөж үзээгүй зарим хүмүүс өлсөх нь шинжлэх ухааны үндэслэлгүй зүйл гэж үздэг. Хүн хүчтэй байхын тулд их идэх хэрэгтэй, тэгэхгүй бол өвчилнө гэж боддог. Энэ нь буруу юм. Учир нь хүн өлсөхдөө 3 хоног тэсвэл цаашдаа үүндээ зохицож дасдаг бөгөөд үүнээс хойш таны аппеттит /хоолны дуршил/ буурч, дур сонирхолгүй болдог аж. Ихэнх хүмүүс өөрсдөө хоолны боол болж, их идсэнээс маш их өвчилж өвддөг байна.
Нэгэн сурган хүмүүжүүлэгч Их идсэний гай амьдралын уй гашуу юм гэж хэлсэн байдаг. Мөн хүн авсны нүхээ хоолны халбага, хутга, шүдээрээ ухдаг гэсэн мэргэн үг ч байдаг. Ихэнхн хүмүүс ходоодоо амраахыг хүсдэггүй, бас мэддэггүй гэнэ.
Өнөөдрөөс эхлээд гэр бүлээрээ өлсөхийг төлөвлө. Өлсөх тухайгаа хүнд хэлэх хэрэггүй. Өлсөх нь хувийн асуудал бөгөөд бусад хүмүүст хамаагүй юм. Өлсөхдөө өөрийгөө сатааруулахын тулд ном унших, бясалгал хийх гэх мэтээр анхаарлаа өөр зүйлд хандуулж болно. Yүнд итгэж байвал байгалийн гүн ухаанд итгэж байна гэсэн үг. Өлсгөлөнг 24 цаг, 3 хоног, 7 хоног, 10 хоног гэх мэтээр явуулж болно.
24 цагийн өлсгөлөн
Бүрэн өлсгөлөнгийн үед нэрмэл усанд 1/3 цайны халбага цэвэрлээгүй зөгийн бал ба нэг цайны халбага нимбэгний шүүс нэмж болно. Энэ нь усыг амттай болгож, салст хорыг уусгадаг.
Өлсгөлөнг зогсоосны дараа хамгийн эхэнд шинэ ногооны салат болох үрсэн лууван, байцааны салатаар хооллоно. Нимбэг болон апельсиныг атлагч болгон хэрэглэж болно. Ийм хоол нь гэдсэнд вөсөн шүүр шиг л цэвэрлэх үйлчилгээ үзүүлдэг. Yүний дараа чанасан ногоо, битүү болгосон улаан лооль идэж болно. Ингээд та элсэн чихэр, цагаан талх нэмж идэхгүй л бол хүчил үүсгэдэггүй. Мөн янз бүрийн ногоо, манжин, навчит байцаа, бууцай, бэлдсэн цоохор майлз, шош идэж болно. Өлсгөлөнгийн дэглэмтэй байх үедээ хэзээ ч амьтны гаралтай бүтээгдэхүүн, мөн бяслаг, загас, самар, наранцэцэгийн үр идэж болохгүй. Өөрөөр хэлбэл өлсгөлөнг зогсоосноос хойш 2 хоногийн турш хүчиллэг хоол идэхийг хориглоно.
3, 7, 10 өдрийн өлсгөлөнг хэрхэн явуулах вэ?
3 хоног өлсөх үедээ та бие махбодоос хор гадагшилж байх үед амрах боломжтой байх ёстой. Энэ үеэр таны бие таагүй байж болох ба хор биеэс бүрэн гадагшлах хүртэл тайван хэвтэж биеэ суллах хэрэгтэй. Хор бөөрөөр дамжин биеэс гадагшилж дуусахад энэ зовлон арилна. Таныг гэртээ байх хэрэггүй гэж зөвлөхгүй, гэхдээ хэрэв ганцаар байх боломжтой газар эрүүл агаарт ганцаараа өлсгөлөнгийн дэглэм баривал хамгийн сайн үр дүнд хүрнэ.
3-10 хоногийн өлсгөлөнгийн үед гэдэс ажиллагаагүй байна гэж олон хүн санаа зовдог. Yүнд санаа зовох хэрэггүй бөгөөд өлсгөлөн дуусах үед бүх юм эргэж хэвийн байдалд ордог. Миний хувьд өлсгөлөн үед сулруулах бургуй хэрэглэхийг хэрэгсдэггүй. Учир нь гэдэс өөрийн цэвэршүүлэх, үжлийн эсрэг механизмтай. Өлсгөлөнгийн эхний үед гэдсэн дэх хоолны үлдэгдэл саармагждаг. Өлсгөлөн дуусч тодорхой хэмжээний хоол унд, өөх тос идэж эхлэх үед таны гэдэс өмнөхөөсөө хэвийн тогтмол ажиллаж эхэлнэ. Учир нь хоол хүнсний 50 хувь нь ногоо жимснээс тогтдогт оршино. Та мах, загасыг хоногт 3-аас илүүгүй удаа хэрэглэх ёстой. Уургийн хэрэгцээг самар, наранцэцэгийн үр, ногоогоор нөхнө. Мөн соёолсон улаан буудай идэж болно. Энэ нь илүү ашигтай хоол юм.
7 хоногийн өлсгөлөнг хэрхэн зогсоох вэ?
Та 7 хоног өлсөх үед таны ходоод гэдэс хүчтэй агшдаг. Долоо дахь өдрийн 5 цагийн үед дунд зэргийн хэмжээний 4-5 улаан лооль цэвэрлэн хэрчиж буцалгана. Хөрөхөөр нь идэх хүслээрээ идэж болно. Найм дахь өдрийн өглөө үрсэн лууван, байцаагаар салат хийж апельсинаар амтална. Энэ салатны дараа аяга битүү болгосон ногоо, цэвэрлэсэн улаан лооль идэж болно. Ногоог буцалмагц гал дээрээс авна. Хоёр зүсэм талх хатааж бэлтгэж идэж болох юм. Эдгээрийг өглөө идэх ба өдөр нэрмэл ус ууна. Yдийн хоолонд үрсэн лууван, апельсинаар амталсан хэрчсэн цоохор айлз, байцаа иднэ. Хоёр төрлийн бэлдсэн ногоо нэмж болох ба бууцай, гич, лууван, байцаа, чанасан цоохор майлз, манжин, 2 зүсэм талхтай эдгээрийг тосгүйгээр хэрэглэнэ. Ес дэх өдөр буюу өлсгөлөнг зогсоосны хоёр дахь хоногт үрсэн лууван, байцааны салат, чанасан ногоотой майлз, хатаасан талх иднэ. Мөн үдийн хоолонд салат, лопух /даливс/, петрушки /яншуй/, улаан лоолийн салат, хоёр төрлийн чанасан ногоо иднэ.
10 өдрийн өлсгөлөнг зогсоох
Долоо ба 10 өдрийн өлсгөлөнгийн дэглэм бага зэргийн л ялгаатай. 10 дахь өдөр 5 цагаас эхлэн битүү болгосон улаан лооль идэж, дараа нь 7 өдрийн өлсгөлөн байх дэглэмээр хооллоно. Хүссэн хэмжээнээсээ илүү ихийг идэж болохгүй. Та хоолгүй байсан, хоол идэх дур хүсэл арилсан ба биемахбод хоргүй нэг программаас ханах нөгөө программд шилжтэл хугацаа шаардлагатайг санах хэрэгтэй.