110 насанд нь шинэ шүднүүд ургаж байна

Учир нь тэр хонжворт тоглоомоос их хэмжээний мөнгө хожоогүй ч ийм өндөр насанд хоёр шинэ шүд ургаж эхэлсэн нь баярлан гайхах, бахархам сэтгэгдэл төрүүлж байгаа ажээ. Yүнийг эмч нар эрүүл бие залууждаг болох байгалийн гайхамшиг хэмээн тайлбарлаж байна.
Балдев тосгонд төрж өсөн өнөөг хүртэл аж төрөхдөө жимс ногоогоор хооллож орчин үеийн лаазалсан болон химийн нэмэлттэй бүтээгдэхүүнийг огт хэрэглэж байгаагүй байна. Одоо Балдевын гэрт өглөөнөөс үдэш хүртэл хөл ихтэй байгаа ба тэрээр шинэ шүдийг нь үзэх, бүр тэмтэрч үзэх гэсэн хүмүүст үгүй гэдэггүй гэнэ.