Хоол хүнс ба наслалт

Хүний хоол хүнсэндээ хамгийн их анхаарал тавих үе нь
10-25 нас бөгөөд энэ үедээ буруу хооллох, хоол ундны буруу дэглэмд зурших нь хүний цаашдын амьдралд муугаар нөлөөлж, өвчин эмгэг үүсэх шалтгаан болдог ажээ. Харамсалтай нь энэ насныхан хоол хүнсэндээ огт анхаарал тавьдаггүй төдийгүй махан хоол, чихэрлэг амттаныг хооронд нь хэтэрхий ойр зайтай хэрэглэдэг аж. 25 наснаас өмнө архи, тамхи хэрэглэх нь хүний биед гүнзгий нөлөөлж наслалтыг 20 жилээр багасгадаг гэнэ.
25-35 насныхан буурцагт ургамал, ногоо ихтэй, мах багатай хоол, сүүн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэвэл зохистой. Сард ядаж нэг удаа хатаасан жимс хэрэглэвэл хоол боовсруулах замын өвчнөөс сэргийлэх төдийгүй өвчилсөн ч амархан эдгэрдэг байна.
34-45 насанд хүний бодисын солилцоо удааширдаг учир амьтны болон ургамлын гаралтай өөх тос ихтэй хоол, элдэв амттаныг хэт их хэрэглэх нь элэг, цөс, бөөр болон ходоод, зүрх судасны системийн өвчнөөр өвдөх эрсдлийг ихэсгэдэг ажээ. Харин энэ насныханд шош, шинэ ургацын жимс нэн тохиромжтой гэнэ.
45-60 насныхан хоол ундандаа анхаарал тавих нь илүү боловч ямар төрлийн хоол хэрэглэхээ төдийлөн мэддэггүй гэнэ. Энэ насны хүмүүс Е аминдэм болон цайр ихтэй элэг, загас зэргийг түлхүү хэрэглэх хэрэгтэй. Ахимаг насны хүмүүс мөн цайр, амин дэм Е-ээр баялаг хөнгөн хоол хүнсийг их, амьтны гаралтай ханасан өөх тостой хоол хүнсийг бага хэрэглэвэл наснаасаа залуу, хөнгөн, шингэн байдаг ажээ.
Харин гэрлэх гэж буй болон хүүхэдтэй болохыг хүсч буй залуу эцэг, эхчүүд цайр, селени, амин дэм Е, С ихтэй хоол хүнс хэрэглэвэл бэлгийн чадавхид сайнаар нөлөөлөхөөс гадна төрөх хүүхдийн эрүүл мэндэд ч эерэг нөлөөтэй ажээ.
Цэвэршсэн эмэгтэйчүүдэд төмрийн хэрэгцээ нь багасдагаас гадна шошгийг хоол ундандаа их хэрэглэвэл бэлгийн чадавхи нь залуу насны адил хадгалагдаж өвгөн нөхрөө баярлуулдаг гэнэ. Эцэст нь тэмдэглэхэд хүн 200 наслах бололцоотой боловч түүнээсээ хэд дахин бага насалдагт олон хүчин зүйл нөлөөлдөгийн нэг нь буруу хооллолт, хоол хүнсний буруу дэглэм ажээ.