ДОХ-оос сэргийлье гэвэл нимбэгийн шүүс уу

Жүрж, нимбэг, мандарин зэрэг жимсний шүүс ашиглан олон тооны судалгаа явуулахад эдгээр нь биеийн эсэргүүцлийг сайжруулах төдийгүй, бэлгийн харьцааны үед ДОХ өвчний халдвар авахаас үр бүтээлтэй хамгаалах чадвартай болох нь нотлогдсон байна. Нимбэгийн шүүсийн ердөө хэдхэн дусал нь хүсээгүй жирэмслэлт болон ХХ зууны тахлаас сэргийлэхэд эмэгтэйчүүдэд маш үр дүнтэй болохыг нэртэй физиологич Рожер Шот Австралийн төв телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо саяхан нотолжээ.
Эрдэмтдийн үзэж байгаагаар жүржийн төрлийн жимс заримдаа хүнсний цорын ганц эх сурвалж болох шахуу байдаг Африк, Азийн ядуу улсуудад дээрх нээлт хоёр аюулаас буюу хүн амын эрс өсөлт, ДОХ өвчний тархалтаас сэргийлэхэд тус болно. Тэдгээр улсын оршин суугчид хамгаалалтын ердийн хэрэгсэл худалдан авах чадваргүй ч хүн бүр нимбэг идээд байх боломжтой гэдгийг Шот тэмдэглэсэн байна.