Хааяа архи хэрэглэх нь зүрхний өвчинд сайн

Судалгаанд хамрагдсан 40 болон түүнээс дээш насны эмэгтэйчүүдээс амьдралдаа огт архи амсдаггүй эмэгтэйчүүдийн 11 хувь, архичин байсан эмэгтэйчүүдийн 14 хувь нь 1994-1999 оны хооронд зүрхний өвчтэй гэж шинээр оношлогдсон буюу энэ өвчнөөр нас баржээ.
Канадын статистикийн албаны судалгаагаар архийг бага зэрэг хэрэглэх нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сексийн амьдралд эерэгээр нөлөөлдөг гэж байсан бол үндэсний хүн амын эрүүл мэндийн судалгааны хийсэн ажиглалтаар энэ нь эрэгтэйчүүдэд тийм ч сайнаар нөлөөлдөггүй ажээ.