Сэрүүлэгтэй цаг хортой
Өөртөө итгэдэггүй нэг нь өглөө сэрэхгүй гээд үдэш унтах бүртээ цагны сэрүүлгээ тавиад унтдаг. Тэгээд л санаа амар унтаж байхад гэнэт сэрүүлэг дуугарахад хэн ч давхийж цочдог шүү дээ. Энэ нь мэдрэл болон зүрхэнд хүчтэй нөлөө үзүүлдэг байна.
Хүний физиологийн тайван явагдаж байгаа процессыг ийнхүү хялбарчлах гэж бүдүүлгээр цочролд оруулах нь эрүүл мэндийн хувьд маш муу үр дагавартай. Ялангуяа зүрх судасны өвчтэй хүмүүс цагны сэрүүлгэнд ингэж олон дахин цочиж сэрэх юм бол өвчнөө улам гүнзгийрүүлэх бүрэн шалтгаан болдог байна. Тэр ч байтугай зүрхний өвчтэй хүн хаалганыхаа хонхны дууг ч гэсэн сонгохдоо бодолцохгүй бол горьгүй аж.