Давсны хэрэглээний сайн, муу тал

Давсны сайн тал
-Хүний биед давс дутагдвал хоол боловсруулах олон зүйлийн исгэг болон ходоодны хүчил багасч, ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн удааширдаг.
-Хоолны давс шорвог амттай, сэрүүн чанартай байдаг тул халуун бууруулахад нөлөөлдөг. Давстай зүйл идэхэд цусны гүйдэл түргэсч халууныг хөөж хордлоыг гадагшлуулдаг.
-Өтгөн нь хатдаг хүн өглөө бүр давс уусгасан буцалсан ус нэг аягыг ууж сурвал бие хөнгөн байдаг.
-Зуны халуунд давстай ууж сурвал наршихаас сэргийлж чадна.
-Байнга хоолой нь өвддөг бол амны хөндий үрэвсэх үед давстай усаар өдөр бүр хэд хэдэн удаа амаа зайлж сурвал өвчний нянг устгаж байдаг.
-Хэрэв гэнэт толгой өвдөж эхэлбэл хэлээ давсаар үрээд бага зэрэг давстай уувал толгойн өвчин намдана.
-Өглөө босуут бага зэрэг давстай буцалсан ус уувал цээжээр хорсохоос сэргийлнэ.
-Давстай усаар биеэ угаавал арьсны байдал чийрэгжинэ.
-Өдөр бүр давстай усаар амаа зайлбал амны хөндийн өвчин-ангинаас сэргийлж чадна.
-Шүд унаж амнаас цус гарах үед жаахан давс зуувал цус удалгүй тогтоно.
Давсны муу тал
-Нас ахимаг хүмүүс давсыг хэтрүүлэн хэрэглэвэл даралт ихсэхэд нь нөлөөлдөг.
-Лугших судасны хана хатуурна.
-Зүрхний булчин зангирна.
-Хэт их натри нь ходоодны ханын дааврын шүүрэлтийг нэмэгдүүлнэ.
-Бөөрний ажиллагааг хүндрүүлж эсийн гаднах шингэнийг нэмэгдүүлээд усан хавангийн шинжтэй болгодог.
Харин хүний давсны нэг өдрийн хэрэгцээний хэмжээ нь 1-8 гр байх ёстойг судлаачид тогтоосон байна.