Бохь зажилбал турна

Лондон хотын Хатан хааны коллежийн эрдэмтэн Том Сондерс хоолны дэглэмийг баримтлахаас зогсооход хэвлийн хөндийд өөх ихээр хуримтлагдаж энэ нь цусан дахь холестерины хэмжээг огцом ихэсгэхэд хүргэдэг гэж үзэж байна.
Бристолийн их сургуулийн эрдэмтэн Кен Фокс турахын тулд заавал биеийн тамирын заал руу явах хэрэггүй гэжээ. Учир нь долоо хоногт таван удаа жирийн түргэн алхалтаар хагас цаг явахад л амжилтанд хүрэх боломжтой. Энэхүү энгийн аргыг хэрэглэснээр жилд 4.5 кг өөх биеэсээ гадагшлуулдаг байна. Гэр орны цэвэрлэгээ хийх ба шатаар дээшээ доошоо өгсөхөд л турж болох юм байна. Yүний нууц нь биеийн тамирын ачааллаас бус, байнгын хөдөлгөөнд л оршиж байгаа ажээ.
Харин Америкийн хоол судлаач Джеймс Левин илүүдэл жингээс салах энгийн арга бохь зажлахыг санал болгож байна. Бохь нь хүний бодисын солилцоонд хэрхэн нөлөөлж буйг судалсны үндсэн дээр байнга бохь зажилбал цагт 11 килокалороос салж чадна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Д.Левины үзэж байгаагаар энэ арга нь жилд 4 кг тураах боломж олгож байгаа ажээ.
Өнөөгийн техникийн дэвшилтэт үед бид бага хөдөлж товчлуурыг их дарах болж. Эмч нар хүнийг гүн нойрсолд оруулбал илүүдэл жингээс нь салгаж болно гэжээ. Учир нь ид нойрсолтын үеэр мелатонин гэсэн гормон ялгардаг байна. Энэ нь бодисын солилцоо, мөн хүний биеийн бусад чухал эрхтэнд нөлөөлж жинг зохицуулах чадвартай ажээ.