Хувцсаа хэрхэн арчлах вэ?

Цамц
Цамц бол байнга цэвэрхэн байж өчүүхэн хиртсэн ч сольж өмсөх дотуур хувцасны нэг юм. Зангиа зүүдэг, зүүдэггүй сорочик байдгийг анхаарах хэрэгтэй. Хэрэв зангиа зүүдэг сорочик өмсвөл заавал зүүх шаардлагатай. Сорочик цамцыг индүүдэн тусгай өлгүүрт өлгөж байх ба капрон нейлон сорочикуудыг дөнгөж бүлээн индүүгээр индүүднэ. Хэрэв индүүдлэгээс болж цамцны зах ханцуй шарлавал сонгиныг зүсэж, хэрчсэн хэсгээр нь арчиж арилгана. Цамцны зах ханцуйг толигор цэврээр нь удаан өмсөх гэвэл цардах хэрэгтэй. Цардуулыг төмсний гурилаар бэлтгэнэ. Бага зэргийн хүйтэн усанд цардуулын гурил хийж хутган зуураад мөн тийм хэмжээний буцламгай халуун усанд юүлэн зуурах хэрэгтэй. Тэр ус нь тунгалаг болдог бөгөөд түүнээс нэг аягыг гурван аяга усанд найруулан цардаж зах ханцуйг дүрээд хатаана. Цардуулдаж хатаасан эдлэлийг бүлээн индүүгээр индүүдэж хатаана.
Гутал
Гутлын тоос шороог дор бүр нь зөөлөн даавуугаар арчиж байх хэрэгтэй. Тослохын өмнө шороо тоосыг сайтар арчиж байж тослох шаардлагатай. Шороотой нь тосолвол гутлын өнгө яваандаа муудна. Тосолсны дараа 2-3 минут байлгаад даавуугаар арчвал гялалзсан өнгөтэй болно. Гутлыг тайлахдаа урьд өдөр нь тосолж байх нь тохиромжтой байдаг. Дөнгөж гарахдаа гутал цахилгаанжиж тоос шороо их татна. Иймээс гарахдаа тосолж арчих нь тослоогүйгээс дор болдог.