Эрэгтэй хүний цамц, өмдийг индүүдэх нь

Ханцуйг нь эхлээд дотор талаас нь, дараа нь өнгөн талаас мөрнөөс ханцуйны хатуулга руу чиглүүлнэ индүүднэ. Ханцуйны хатуулгыг эхлээд нугалалгүй өнгөн талаас нь товчнуудыг нь тэгшлэн индүүднэ. Цамцны нуруун талыг дотор гадна талаас нь индүүднэ. Энгэрийн хэсгийг эргүүлээд эхлээд дотор талаас нь, дараа нь гадна талаас нь индүүднэ. Цардмал энгэрийн хоёр ирмэг нь тэнцүүхэн нийлж, товч нь товчны нүхтэйгээ таарч тохирч байхаар тавьж индүүднэ. Энгэрийг индүүдсний дараа товчилж дахин хөнгөн дарж индүүднэ. Индүүдсэн цамцыг эвхэхдээ энгэрийг нь доош нь харуулж ханцуйны оёосны захаар баримжаалж нугална. Хөндлөн нугалаасыг бугуйн давхарга шугамын дагуу үйлдэнэ.
Өмд индүүдэх
Эрэгтэйчүүдийн хувцаснаас хамгийн их индүүддэг нь өмд юм. Индүүдэхийн өмнө тоос, бохирдлыг сайтар цэвэрлэнэ. Дараа нь өвдөг гарсан хэсгийг индүүдэж гаргана. Yүний тулд өмдний шуумаг бүрийг юм дэвссэн ширээнд дэлгэж байрлуулна. Өмдний дэлгэсэн хэсэгт нойтон даавуу тавьж, түүн дээр халуун индүү байрлуулна. Yүний дараа өмдний хойд, урд нугалаасыг сайтар давхцуулж, нойтон алчуураар бүтээгээд халуун индүүгээр хүчтэй дарж индүүднэ.
Өмдийг индүүдсэний дараа тусгай өмд тогтоогуурт өлгөнө. Дөнгөж индүүдсэн өмдийг өмсөхөөс өмнө хэдэн цаг өлгөж байх хэрэгтэй.