Дэгжин байдал

Дэгжин байдал гэдэг нь нүд булаасан эрээвэр хураавар зүйлсээр хүмүүсийн анхаарлыг татах гэсэн үг биш, ингэвэл та алдаж байгаа нь тэр бөгөөд хүмүүс таныг бус, харин энэхүү эрээвэр хураавар зүйлийг л ажих болно.
Ямар ч байсан туранхай болж харагдах гэж эрмэлздэггүй бол тарган бүдүүн эмэгтэй ч гэсэн дэгжин байдалтай болж чадна.
1.Энгийн байхыг эрмэлз, ер бусын загвараас зайлсхийж, гоёл чимэглэлийн зүйлээ сайтар бодож эргэцүүлж бай. Эмэгтэй хүн бүр өөрийнхөө гоё сайхан зүйлийг товойлгон харуулж, дутагдал согогоо нуун халхалж байхын тулд өөрийнхөө биеийн давуу болон сул талыг сайн мэддэг байх ёстой.
2.Загварыг сохроор бүү дагагтун. Шүүмжлэлтэйгээр хандаж зөвхөн л танд, таны хэв маягт тохирох зүйлийг нь эрхэмлэж авч бай.
3.Гоё чамин зүйлээр товойж гарахыг бүү эрмэлз. Дунд насны эмэгтэйчүүд тийм ч олон хувцас цуглуулах гэлгүй чанар сайтай, сайхан оёдолтой, бас нэмэлт болгоход өөрт нь зохидог байх ёстой.
4.Бусдын нүд булаагаад байхааргүй хувцаслаж бай. Даруу зан бол хамгийн шилдэг чанар юм шүү.
5.Зөвхөн баяр ёслолоор, гадуур явахдаа, зочлохдоо сайхан хувцасладаг байх нь буруу.
6.Өөртөө таалагдсан болгоныг сайн бодохгүйгээр битгий худалдаж авч бай. Танд зайлшгүй хэрэгтэй бөгөөд өөрт чинь нэгэнт байгаа юманд /костюм, пальто, плать г.м/ тохирох зүйлийг худалдаж авбал зохино.