Намхан нуруутай эмэгтэйчүүд

Нарийн нэхээстэй ноосон цамц байвал зүйтэй. Шулуун эсгүүртэй, цээж нь нарийвтар юм уу доошоо бага зэрэг өргөн плать өмсвөл дээр шүү. Бэлхүүсийг эсгүүрээр тодруулж болно. Ханцуйгүй плать мөн галбирыг өндөр болгоно.
Өргөн халхгар гадуур хувцас өмсөж огт болохгүй. Пальто нь бүсэлхийгээрээ залгаасгүй, бүс болон арын бүчгүй, нэг үгээр хэлэхэд хөндлөн оёос, залгаасгүй байх ёстой.
Хэтэрхий өндөр өсгий нь нурууг нам харагдуулах учир түүнээс зайлсхийх хэрэгтэй.
Малгайгаа зөв сонгох нь ч чухал. Доош хандсан хэт өргөн хүрээтэй бол намхан харагдуулна. Өндөр малгай буюу дээшээ дэрэвгэр хүрээтэй бүрх малгай илүү зохино.