Цүнх

Өөрөөр хэлбэл та хүний дэргэд ухаж төнхөөд байлгүйгээр, дуртай үедээ нүдний шил, түлхүүр, амны алчуур, чекийн дэвтэр, нэрийн хуудсаа шууд авдаг байх нь таны соёлын нэгэн баталгаа юм. Эрчүүд хүүхнүүдийг цүнхээ ухах хурдаар нь үнэлдэг. Уут, шуудай шиг ухаж төнхөхгүйн тулд л гоёмсог цүнх байдаг. Мөн таны сонгосон цүнх билет, үнэмлэх, ойр зуур хэрэглэх бутархай төгрөг хийх гадна халаастай байвал эмх цэгцтэй байдалд тань тустай. Аяллын үед онгоцны тийз, буудал, зоогийн газрын төлбөрийн баримт зэргийг нэг дугтуйнд хийж, дээр нь хотын нэр, хугацааг бичиж цүнхэндээ хийх нь таны эрхэмсэг явахад нэмэр болно.
Эцэст нь долоо хоногт нэг удаа огтхон ч харамсалгүйгээр цүнхээ гөвж, хэрэг нь өнгөрсөн илүү ачаанаасаа салж, цүнхээ хэлбэрлэг, үзэмжтэй, бас зайтай болгож байхыг зөвлөе. Эмэгтэй хүний эрхэмсэг оршихуй нь цүнхэн дотроо багтдаг.
Зөвхөн хэрэгцээний талаас биш, толинд харж хувцсандаа зохицуулан сонгоорой. Хэрэв ийм боломжгүй бол толигор, хар өнгөтэй цүнх хар шаахайн нэгэн адил ямар ч өнгийн хувцсанд тохирдог. Мөн зуны нарлаг өдөр хувцсандаа хосолсон улаан юм уу, цагаан өнгийн цүнх гоёмсог харагдана.
Та өдөр тутмын хэрэгцээндээ дунд зэргийн багтаамжтай даруухан өнгө хийцтэй цүнх барьж яваарай.
Гоёлын хувцсан дээр хиймэл эдээр хийсэн /ширэн биш/ ганган цүнх хамгийн сайхан зохицдог.
Театр, үдэшлэг, бүжигт орох үед жижигхэн, гоёмсог гар цүнх тохиромжтой.
Эмэгтэй хүн зузаан ширээр хийсэн, эсвэл аж ахуйнх шиг далбайсан том цүнхнээс зайлсхийх ёстой. Та жижиг туранхай бол том зузаан цүнх, бугуйн аварга цагнаас, өндөр махлаг бол жижиг нимгэн цүнх, өчүүхэн цагнаас зайлсхийгээрэй.
Ямар ч өнгийн дээд зэргийн арьсан туфль хүрэн шаргал өнгийн цүнхтэй хослох нь амьдралд нийтлэг болжээ.