Малгай

Гонзгой нүүртэй эмэгтэйд өндөр оройтой шляп зохидоггүйн адил жижиг навтгар малгай ч эвгүй харагдана. Манайханд ихэвчлэн тохиолддог өргөн нүүрийг хүрээгүй, эсвэл дух хаасан, намхан оройтой өргөн малгай бүр тэг дугуй болгодог. Ийм нүүртэй бүсгүйчүүд нарийн хүрээтэй, өндөр оройтой малгай сонговол эвтэйхэн.
Доогуураа нарийссан нүүртэй бол дух хаасан малгайнаас зайлсхий. Хэрэв доогуураа өргөссөн нүүртэй бол яах вэ? Орой дээрээ нугалаа, чимэглэлтэй, чамин малгай өмсөх нь зүйтэй. Намхан нуруутай эмэгтэйг өргөн хүрээтэй малгай дээрээс нь дарж бүр ч жижигхэн болгоно. Харин та өндөр биетэй бол өргөн хүрээтэй малгай сонговол гоёмсог, сүрлэг харагдуулдаг.
Залуу бүсгүйчүүд нарийн, чамбай хийцтэй малгайнаас татгалзахыг зөвлөе. Ийм малгай тэдэнд нас нэмдэг. Харин берет, дээш нь эргүүлсэн хүрээтэй юм уу, спорт маягийн энгийн малгай өмсвөл зүгээр.
Ахимаг насны хатагтайг хурц биш өнгөтэй, тууз хатгуур мэтийн энгийн чимэглэлтэй, доош нь пөмбөийлгөсөн хүрээтэй чамин хийцийн малгай ихээхэн намбалаг, зохимжтой харагдуулдаг.
Сийрсэн малгай зуны костюм, даашинзтай гоёмсог хослол болдог бөгөөд зарим эмэгтэй үүнийг хавар намрын пальтотой хослуулан өмсдөг нь буруу биш ээ.
Малгайн оосор, бүс эрүүн доогуур биш, толгойн ард, гэзэгний доогуур байрлах ёстой.
Шил зүүдэг эмэгтэйд цэцэг, туузаар чимсэн малгай зохимжгүй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button