Өнгө сонголт

Хаа газрын тусгай албаныхан хар өмсгөлийнхөө нөлөөгөөр үе тэнгийн цагдаа нараасаа илүү түрэмгий хүчтэй сэтгэгдэл төрүүлж чаддаг. Бид час улаан хувцастай эмэгтэйг харангуутаа дур тачаалын хатан хаан юм уу даа гэсэн ойлголтыг төвөггүй авчихна. Оросын хувьсгалчид улаан өнгөнд умбуулсныхаа хүчинд нийтийг эцэст нь тултал хийрхэлд хүргэж байлаа. Ер нь ямар ч хувьсгал, хөдөлгөөн, урсгал ямар нэг өнгийг өөрийн бэлгэдэл, нөгөөтэйгүүр зэвсэг болгон сонгож авдаг жамтай. Гэхдээ мэдээж ногоонтны хөдөлгөөн шиг тайтгаруулж, идэвх сулруулах өнгө сонговол тэр нь ёстой л тайвширцгаагаад өнгөрөх нь гарцаагүй. Ямар ч атугай өнгө хүний зэвүүцэл, баяр баяслыг төрүүлж, амар амгалан болгож, эсвэл итгүүлж, ойртуулж, тэр ч байтугай бишрүүлэн гайхуулж чаддаг.
Цагаан өнгө бүх өнгөний хаан. Гэрлийг ойлгодог учраас дүрсний харагдах багтаамжийг ихэсгэж таны жинг 2-5 кг-аар нэмэгдүүлдэг.
Хар өнгө уйтгартай, хаалттай, зөрүүд. Гэрлийг шингээж таны галбирыг цэгцэлж харуулах боломжтой.
Улаан өнгө идэвхтэй, өөртөө итгэлтэй, шийдэмгий, дур татсан. Ажил хэрэгт зохимжгүй.
Шар өнгө анхаарал татна, арьсанд эрүүл бус туяа өгнө. Хүн болгонд зохихгүй.
Ногоон өнгө тайван, зарчимч, бие даасан, амгалан. Хүчтэй сэтгэгдэл төрүүлнэ.
Хөх өнгө үнэнч шударга, цэнхэр нь бүх хүнд тааламжтай. Ажил хэрэгт зохимжтой.
Саарал өнгө сул, идэвхгүй. Хамгийн нэр хүндтэй, боловсон, найдвартай, ажил хэрэгт зохимжтой.
Хүрэн өнгө эвлэрэнгүй, найрсаг, тайван. Ажлын бус цагаар.
Ягаан өнгө дур булаам ид шидтэй. Ажил хэрэгт зохимжгүй.